Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад анхаарах асуудлын талаар хэлэлцэв
2017/02/21

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад анхаарах зарим асуудал” сэдэвт уулзалт ярилцлагыг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны танхимд энэ сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Уулзалт  ярилцлагад Улсын Ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Б.Амгаланбаатар, ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр болон Эрүүгийн хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч нар оролцсон байна. Энэ үеэр хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргийн талаар болон цагдан хорих, гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл болгон ашиглаж авсан баримт сэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх,шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох асуудал зэргийн тухай ярилцаж, харилцан санал солилцжээ.

Түүнчлэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны жишиг танхимтай танилцсан бөгөөд цаашид бүх шүүхийг ийм танхимтай болгох шаардлагатай байгаа талаар ярилцсан байна.

Д.Дуулим

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин