Хөгжлийн бэрхшээлтэй хүн мөргөөд ЗУГТЖЭЭ

Амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 552 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 422 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 20 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 16 /мөргөлдөх хэлбэрээр гарсан зам тээврийн ослын улмаас 5 хүн гэмтсэн/,явган зорчигч мөргөж гэмтээсэн14 /үүнээс 2 хүүхэд гэмтсэн/ бүртгэгджээ. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож осол, хэрэгт холбогдсон жолооч 2, явган зорчигч 6 байна.Хэргийн газрыг орхин явсан хэрэг 1 бүртгэгдсэн байна.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 71 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллажээ.

Тухайлбал:

  1. БЗД-ийн нутаг Шархадны замд амины T.Harrier маркийн автомашины жолооч Ж нь явган зорчигч 5 настай Г-г мөргөж гэмтээсэн.
  2. СБД-ийн нутаг 901-р байрны урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч хөгжлийн бэрхшээлтэй Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.

Д.Дуулим

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025