Бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон амтат ундаа кофены тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1. Кофе гэдэг нь каффа хэмээх араб хэлнээс гаралтай үг юм. Кофег боргол гэх буурцагнаас гаргаж авдаг. Бид хуурж нүдэн нунтагласаныг нь одоо хэрэглэдэг байна.
2. Кофены ургамал нь бутлаг мод байх бөгөөд Африкт, мөн Өмнөд Америк, Төв Америк болон Өмнөд Азид ургадаг.
3. Ихэвчлэн халуунаар уух ба кофенд кофейн хэмээх зөөлөн сэргээгч (өдөөгч) бодис агуулагддаг байна.
4. Кофе нь кофен бүc гэж нэрлэгдэх 70 орчим оронд үйлвэрлэгдэх бөгөөд кофены модыг дэлхий дээр нийт 10 сая гектар газарт тариалж байгаа гэсэн тооцоо бий.
5. Хоёр гол төрөл байхаас нэг нь хамгийн их тархсан Арабика кофе Coffea Arabica, нөгөө нь тарьж ургуулахад арай хялбар Робуста кофе Coffea Robusta юм.
6. Хураан авсан кофены үрээс кофены буурцаг гаргаж авахыг үр боловсруулалт гэнэ. Хуурай болон усны гэсэн 2 төрлийн арга байна. Боловсруулсан кофены үрийг "түүхий буурцаг" гэх ба хөгцөрч муудахаас хамгаалж чийгний хэмжээг 10-12% болтол хатаагаад экспортод гаргадаг аж.
7. Түүхий буурцгийг хуурснаар та бидний уудаг кофены амт, үнэр төрдөг байна. Ихэнх тохиолдолд хэрэглэгч оронд томоохон үйлдвэрлэгч нар хуурах явцыг хариуцаж хийх ба эсвэл жижиглэнгийн дэлгүүр, кафе зэрэг газрууд өөрсдөө хуурна. Онцын технологи шаардлагагүй бөгөөд гэртээ хайруулын тавганд хуурсан ч болохоор тул ойрын жилүүдэд түүхий буурцгийг жижиглэн зарах нь нилээд ажиглагдах болсон байна.
8. Кофе нь өтгөн шингэлэх, шээс хөөх, эрч хүч сэргээх, шаардлагатай үед нойрмоглохоос аврах гэх мэт ач холбогдолтой. Гэвч их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд зүрх судасны өвчин тусах, цусан дахь холестериний хэмжээ нэмэгдэх, толгой өвдөх, ясны сийрэгжилт болж болзошгүй гэдэг. Харин бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх нөлөө үзүүлдэг гэдгийг судалгаагаар баталж чадсан гэнэ.
9. Кофейнд агуулагдах кофейн төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг сэргээж, ядаргаа ,нойрмог байдлыг арилгаж ажлын чадварыг нэмэгдүүлдэг. Нэг аяга буцалсан усанд нэг цайны халбагаас илүүгүй кофе хэрэглэхийг зөвшөөрдөг. Энэ тунгаар хэрэглэвэл аяга кофенд 0,05-0,1 кофейн агуулагдана. Үүнээс илүү хэрэглэвэл эрүүл хүний ч зүрх дэлсэж, артерийн даралт хэлбэлздэг гэнэ.
10. Зүрх нь дэлсдэг өвчтэй хүмүүс кофег хэмжээ хязгаартай хэрэглэх ба зарим тохиолдолд хэрэглэхийг бүр цээрлэдэг.

Сэтгэгдэл байхгүй байна