ХОНЬ - (3/21-4/19)
Бүх талаар сайн өдөр. Санасан бодсон бүхнээ ажил хэрэг болгох боломж бүрдэнэ. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ найз нөхөдтэй болох, барилгын буюу ажлын эхлэл суурийг тавихад сайн. Гадаад хэл эхлэн суралцах, хэл соёлын судалгааны ажил эрхлэхэд ээлтэй. Оюуны хөдөлмөр эрхлэгчид, судалгааны салбарынхан үр бүтээлтэй.
ҮХЭР - (4/20-5/20)
Янаг амрагийн харилцаа шалгуурт өртөнө. Таны биеэ хэрхэн авч явахаас олон зүйл хамаарна. Амраг тань хөндий хүйтэн байсан ч та эелдэг зөөлнөөр хандаж, байдлыг намжаа. Тэмцэл зөрчил биш, түншлэл амин чухал. Хэрвээ хэт дураараа загнавал ганцаардалд өртөнө.
ИХЭР - (5/21-6/21)
Мэргэ төлгө тавих, ирээдүйгээ зөгнөхөд таатай. Ажигч гярхай чанараа хөгжүүлж, хүсэл бодлоо сайтар хяна. Мөргөл бясалгал үйлд, тарни тоолвол нүгэл нимгэрнэ. Аз сорьсон алхам хийх, элдвийг амлахад муу.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Аливаад ухаалаг хандах өдөр. Таныг муу юманд уруу татах явдал гарч магад. Бусдын нөлөөнд бүү ор. Гэр орныхоо ажилд санаа тавьбал илүү үр дүнтэй. Ааш зангаа хянах нь амаргүй байж мэднэ.
АРСЛАН - (7/23-8/22)
Чухал асуудлыг шийдвэрлэхэд тохиромжтой үе биш. Бусадтай харьцахдаа хянуур байж, ам тангараг өгөх, үүрэг хариуцлага хүлээхээс зайлсхий. Таны санаснаар болохгүй тул нэр хүндээ алдаж болзошгүй. Мөнгө зээлэх, зээлдүүлэхэд муу. Бие сэтгэл. орон гэрээ ариусга.
ОХИН - (8/23-9/22)
Ойр дотны хүмүүстэйгээ илэн далангүй ярилцаж, сэтгэлээ уудлах өдөр. Ахмад настан, аав, ээжтэйгээ уулзаж, санаа тавихад ээлтэй. Хүүхэд насны зуршлууд таны үйл хөдлөлийг тодорхойлно. Шинээр ажил төрлөө төлөвлөхөд сайн. Гэр бүлээ ажил төрлөөс ангид авч үзээрэй.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Гэр бүлийн хүрээнд өдрийг өнгөрөөвөл сайн. Хүүхдүүдээ халамжлан, орон гэрээ цэвэрлэ. Аз сорилт, шинэ ажил, аян зам, бодлогогүй үйлдэл нь муу нөлеөтэй. Зөн билгээ сонсч, ажигч гярхай байвал хэрэгцээтэй мэдээллийг олж авна.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Худалдаа арилжаа хийх, эд зүйл шинээр авах, ер нь мөнгөтэй холбоотой бүх ажиллагаанд сайн одөр. Шинэ мэргэжил эзэмших, эрдэмд суралцахад ч үр дүнтэй. Шинэ хүнтэй танилцах, аялал жуулчлалаар явах, идэвхитэй ажиллахад тохиромжтой өдөр.
НУМ - (11/22-12/21)
Чухал ажил эхлүүлэх, том арга хэмжээ зохион байгуулахад сайнгүй өдөр. Гэр орноосоо явахад муу. Засварын, барилгын ажил амжилттай байна. Орон гэрээ тохижуулах, тавилгаа өөрчлөн сэлгэхэд анхаарахч, гэрийн энергиэ сайжруул. Эрүүл агаарт гарч, эрч хүчээ сэргээгтүн.
МАТАР - (12/22-1/19)
Амьдрал ахуйгаа цэгцлэх, шинэ ажил үйлс эхлэхэд тохиромжтой өдөр. Чухал ажлыг эхлүүлэх, азаа сориод үзэх, эрэл хайгуул хийх өдөр. Мөнгө санхүүгийн асуудал амжилттай шийдэгдэнэ. Биоэнергийн нөхөх эмчилгээ үр дүнтэй. Аян замд гарахад таагүй.
БУМБА - (1/20-2/18)
Өнөөдөр та нийтэч байх тул ганцаар өдрийг өнгөрөөхийг хүсэхгүй. Уулзалт хийх, аялал зугаалгаар явахад ээлтэй сайн. Хэрвээ та хэн нэгэнд шинэ оны мэндийг хүргэхээ мартсан бол одоохон яриарай. Та сайн танихгүй хүмүүсийн хүрээнд ч хялбархан нэвтрэнэ. Шинэ танилууд хожим хэрэг болно. Холоос сайн хэл сураг ирнэ.
ЗАГАС - (2/19-3/20)
Амьдрал ахуйгаа цэгцлэх, шинэ ажил үйлс эхлэхэд тохиромжтой өдөр. Чухал ажлыг эхлүүлэх, азаа сориод үзэх, эрэл хайгуул хийх өдөр. Мөнгө санхүүгийн асуудал амжилттай шийдэгдэнэ. Биоэнергийн нөхөх эмчилгээ үр дүнтэй. Аян замд гарахад таагүй.
Сэтгэгдэл байхгүй байна