Инноваци Б.Энхбайгалиас айж явбал аминд тустай!
2016 оны 6 сарын 7

Орчин цагийн хамаг л супер ишлэлийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хэлж байна. “Монголын тэжээвэр алуурчдыг бид мартах ёсгүй”, “Женко нохой, гэхдээ манай нохой”, “Монгол эхийн сүү шоронгийн шалан дээр тусах ёсгүй” гэхчлэн ёстой авч өгнө. Асуудал гарахад л эдний гэрийн гадаа сэтгүүлчид дугаарлахад хүрч байна. Ингэж “зөв” өтөлсөн нь хэд билээ гэж эрхгүй бодмоор. Сургуулиа төгсөөд нутагтаа очихдоо гэргийгээ анх олж харсан түүний хайрын түүх ч сэтгэл уярам. Сумын шуудангийн машинд дайгдан буцахад хамгийн хойно хөл нүцгэн зогсож байсан 16-тай охин ирээдүйн ерөнхий сайдын цайг чанах хувьтай байж. Хожим өвдөөд хэвтэж байхдаа “Чи муухай шүү, нэг ч удаа надад гар хүрээгүй” гэж хэлсэн гэдэг. Эхнэртэйгээ 40 жил ханилахдаа ам мурийж үзээгүй ч тэр бурууд хатуу байдаг ясны улс төрч. Эднийх 6 хүүхэдтэй. Хүний хүүхдүүд гадаадад сурахаар явж байхад Ерөнхий сайд хүүгээ мал малла гэж хөөж явуулсан нь тухайн үед олныг гайхашруулж байв. Бүх хүүхдээ гадаад явуулаагүй. Монгол хүн болж монголдоо сур гэсэн аавынхаа үгийг ян тан биелүүлжээ.

Экс Ерөнхий сайдын бага охин Б.Энхбайгаль бусдыгаа бодвол арай “гүүглд мөртэй”. Удирдлагын академид багшилдаг түүнийг Инноваци Энхбайгаль гэвэл хүрээнийхэн нь андахгүй. Одоо хэр нь ганц бие, характертай аавынхаа зарчимч чанарыг яв цав дуурайсан гэмээр энэ бүсгүйг сонгуульд үзэлцэнэ гэж шивэр авир хийх болов. Мэдээж нэг тойрогт үзэлцвэл жийрхэм өрсөлдөгч. Аав нь хэдий үрсээ хилийн дээс алхуулаагүй ч адармаат улс төрд хөл тавихыг эрхбиш дэмжих биз. Энэ бүсгүйтэй нэг тойрогт таарчихгүй юмсан гэхээс жийрхэх хүн олон байна гэнэ шүү. 

Эх сурвалж: www.grandnews.mn 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (23)
  • 09-20 07:51
    Retweet (16)
  • Retweet (10)
  • Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 09-20 07:00
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 09-20 07:52
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 09-20 08:16
    Retweet (2)
  • 09-20 08:02
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 09-20 09:14
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)