Ахыгаа гэмт хэрэгтэн биш гэж зүтгэсэн Г.Бурмаа
2014 оны 9 сарын 1

”Хит” хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч Г.Бурмаа гэхээр хөгжим сонирхогч олон нийт андахгүй.  Дэлхийн хөгжмийн түүхийг баруун солгойгүй ярьдаг “Хит”-ийг санаачлагч, “ эзэн” Д.Давааням агсны гарын ганц шавь Г.Бурмаа анх Монголын радиод хөтлөгчөөр ажилд орж байсан байдаг. Гэхдээ түүнд телевизийн од болох боломж тохиосноор өнөөдөр бид түүнийг таниад байгаа хэрэг. Харин сүүлийн үед тэр телевизээс хол байх болсон нь эрүүл мэндийн байдалтай нь холбоотой гэх. Учир нь түүний нүдэн дээр юм гарч бүр хараагүй болох аюултай байдалд орсон тул хагалгаа хийлгэхээр гадагшаа явсан аж. Ер нь Г.Бурмаа нэлээн барцадтай яваа гэхэд болно. Юу гэхээр ах Г.Алтанхүүгээ өмөөрсөн биш тэр олны дургүйг ихээр хүргэсэн.

Түүний ах   Г.Алтанхүү нь найз бүсгүй болох Б.Цэдэн-Ишийгээ  онц ноцтойгоор амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй  гэх мэдээлэл гарч нийгмийг цочроосон нь жил хүрэхгүй хугацааны өмнө билээ. Тэрбээр  хохирогчтой хамт амьдардаг байсан бөгөөд удаа дараа зодож, тамлан зовоож  байсан нь батлагдсан гэх мэдээлэл бий. Найз бүсгүйгээ 48 цагийн турш зодож, бүтэн эрүүл эрхтэн үлдэхгүй  болтол нь  харгисласан гэгдэж байсан Г.Алтанхүүг гэмгүй нэгэн байсан гэх дүгнэлтийг хуулийнхан хийгээд байгаа нь анхаарал татаж буй. Г.Бурмаагийн тухайд анхнаасаа л ахыгаа гэмгүй нэгэн хэмээн хэлж ярьж явсан. Гэхдээ бас болоогүй. Мөнгөөр бүхнийг шийдэх гэж зүтгэсэн.

  

 Ямартаа л ахыг нь хорьсны дараа тэрбээр  “Байцаагч нь хэн гэж хүн байна.  Мөнгө өгөөд батлан даалтаар ахыгаа гаргаж авмаар байна. Мөнгө өгчихөд болоо юм биш үү. Та нар битгий сүржигнээд бай” гэж ар гэрийнхнийг нь загнасан байдаг.  Мөн тэрбээр  хохирогч бүсгүйн  талаар худал таагүй мэдээлэл хэвлэлээр цацаад зогсохгүй, бүсгүйн амиа алдсан байрыг удаа ч үгүй зарах гэж зар тавьж явсан нь хэн хүнийг эвгүйцүүлсэн юм.

Г.Бөртэ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (10)
  • 07-16 16:12
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 07-16 16:11
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-16 15:36
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-16 16:49
    Retweet (0)
  • 07-16 16:45
    Retweet (0)
  • 07-16 16:33
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)