Тэрбумын авлигач гэгдэж явсан “амгалан” гишүүн
2014 оны 7 сарын 21

УИХ-ын гишүүн, МCS-ийн долоон дэд Ерөнхийлөгчийн нэг гэдгээрээ танигдсан  Л.Энх-Амгалан гэж амгалан нөхөр бий. Чуулганы нөр их ажлаасаа хөндийрөөд хэд хоног хөдөө яваад ирсэн тэрбээр жиргээгээ ихэд үгүйлсэн тухайгаа жиргэсэн харагдана лээ. Ер нь бол түүний улстөрийн карьерыг MCS-ийн түлхээсгүйгээр төсөөлөх нь утгагүй л дээ. Нэгэн цагт АН-д харьяалагдаж явсан тэрбээр намаа сольж МАН-ыг даган улстөрд ирсэн ч, угтаа бол MCS өөрийн хүнээ улстөрд оруулж ирсэн гэгддэг нь үнэнд илүү ойртох биз.

Түүнчлэн бизнесийн талбараас угшилтай түшээд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ихэд лоббидож байсны тэргүүн эгнээнд түүний нэр бичигдэж байсан билээ. Улстөрд  МCS-ийн эрх ашгийг төлөөлөн суугаа мэт үзэгддэг тэрбээр  бүх татвараас чөлөөлөгдчихвөл тун завшаантай хэрэг болох гээд байгаа талаар эвтэйхэн дуугарч суусан юм.

Угшил нь бизнесийн салбарынх, түүнчлэн бизнесээ цэцэглүүлэхийн тулд улстөрийг хэрхэн ашиглаж болдог гэдгийг сайтар мэддэг нэгэн тэрбээр  хэл аманд үе үе орооцолдож л байсан. Ямартаа л     2011 онд Амлалт нэхэх ард түмний холбооны ерөнхий зохицуулагч  байсан  Г.Уянга, түүний нөхөр, сэтгүүлч А.Баатархуяг нар  MCS-ийн дэд захирал Л.Энх-Амгаланг АТГ-т өгч, шалгуулахаа мэдэгдэж байсан удаатай. Учир нь “MCS групп ”Ухаа худаг"-ийг эзэмшиж байгаа бөгөөд энэхүү уурхайгаас Хятад улс хүртэл төмөр зам тавихын тулд  БОАЖ-ны сайд Л.Гансүхэд MCS-ийн дэд захирал Л.Энх-Амгалан  тэрбум төгрөгийн авлига өгсөн” гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байсан юм. Хэдийгээр энэ асуудал албан ёсоор тогтоогдоогүй ч, Л.Энх-Амгалан хэний, хаанахын эрх ашгийн төлөө ажилладаг нэгэн болохыг нь илүү тодорхой болгосон гэхэд болох юм.

 Түүнчлэн улстөрөөр дэм хийн бизнесээ саадгүй явуулахын тулд тогоон дотор нь орж ирэх гэсэн дотоод бодлогын дагуу гарч ирэхийн тулд УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймгаас найдвартай нэр дэвшихээр яригдаж байсан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг, УБЕГ-ын дарга асан Л.Мөнхбаатар нарыг хортой хутгах ажиллагааг Л.Энх-Амгалантай холбон харах хандлага бий.

 

Өнгөрсөн хугацаанд Ерєнхий сайдын дэргэдэх Мэдээллийн технологийн үндэсний хорооны гишүүн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын мэдээлэл технологийн зөвлөх, бүс нутгийн хөгжлийн сангийн тэргүүлэх гишүүн зэрэг сонгуульт болон сонгуульт бус ажилд оролцохын сацуу MCS-ийнхээ ажлыг сайтар амжуулж явсан түүнд өөр бусад бизнес бий. Ер нь бол юм юм руу л ордог аж. Ямартаа л “Ард” даатгалын ард түүнийг байдаг гэдэг. Гэхдээ тэрээр даатгалын бизнесийг бас чиг нарийн ухаж ойлгодоггүй гэдгээ компанийг нь авч яваа хүмүүсээс нуулгүйгээр үйл ажиллагааг нь даатган хариуцуулдаг гэхээр яах аргагүй амгалан талдаа нэгэн байж таараад байна.

М.Мөнхжин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (23)
  • 09-20 07:51
    Retweet (16)
  • Retweet (10)
  • Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 09-20 07:00
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 09-20 07:52
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 09-20 08:16
    Retweet (2)
  • 09-20 08:02
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 09-20 09:14
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)