“ZTE” –ийн төлөө гүйгч Ё.Отгонбаяр
2014 оны 6 сарын 25

Монголын харилцааны холбооны салбарт Хятадууд өөрийн “ZTE” компаниараа дамжуулан эзэрхийллээ тогтоох нь гэсэн сэрэмж нийгэмд үүсээд тодорхой хугацаа өнгөрчээ. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас хэрэгжүүлж байгаа өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд холбогдох төслийн цаана “ZTE” компанийн бус хятадуудын эрх ашиг байна хэмээн үзэх эрхмүүд байна. Тэгвэл хятадын энэхүү компанитай манай нэр бүхий улстөрчид дэндүү зузаан түншилж ирсэн байдаг. Тэр хүн бол УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр юм. Тэрбээр сайдын суудалд заларч байх үедээ энэ компанитай түншилчихсэн байдаг.

МАН-ын сонгуулийн амлалтууд дотор  “Монгол хүний оюуны чадварыг хөгжүүлэх зорилт”-ын хүрээнд  “Ерөнхий боловсролын сургуулийн бүх багшийг зөөврийн компьютертэй болгоно” гэсэн заалт байсан. Мэдээж тэр амлалтыг салбар хариуцсан сайд нь ажил хэрэг болгох үүргийг нэг талаас хүлээсэн ч хэрэг дээрээ өөртөө ашигтайгаар хийчихсэн байдаг. Монгол-Хятадын Засгийн газрын хооронд яригдсан 300 сая долларын хөнгөлөлттэй зээл бүтэж үүнээс эрүүл мэнд, боловсролын салбарт 60 сая ам.доллар зарцуулахаар болсон байдаг.  Улмаар БСШУЯ 40 сая долларын өртөгтэй төслөө  “Шинэ зууны боловсрол” гэж нэрлэн гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулахаар тендер зарлажээ. Харин тэрхүү тендерт нь  Хятадын “ZTE”, “Haier” болон Америкийн “Интел” “Майкрософт” компанийн консерциум оролцсон  байдаг. Тендерийг хариуцан гүйцэтгэх Үнэлгээний хороог БСШУ-ны төрийн нарийн Д.Далайжаргалын тушаалаар байгуулж, Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд багтжээ.  Үнэлгээний хороо оролцогчдын баримт бичгийг хянаж үзэж байх зуур Д.Далайжаргал дахин тушаал гаргаж Мэдээлэл харилцаа холбооны газрын дарга Д.Бат-Эрдэнийг нэмж оруулсантай зэрэгцэн тендерт оролцогчдод тавьсан техник технологийн шалгуур үзүүлэлт өөрчлөгдөж оролцогчид нь Монгол Улс даяар сүлжээтэй байх ёстой гэсэн шаардлага тавьжээ.  Уг нь тэрхүү тендер нь зөөврийн компьютер нийлүүлэх тухай л болохоос дагалдах сүлжээний талаар анхнаасаа яригдаагүй байдаг. Мөн  “технологийн давуу” талтай гэх “ZTE” компани нь ямар ч компьютер үйлдвэрлэдэггүй болохыг Үнэлгээний хорооныхон мэдээгүй байсан гэхэд үнэндээ эргэлзмээр. Шалгаруулалтын үзүүлэлтүүдийн хувьд  “Haier” компани нийцэж байсан ч, БСШУЯамны төрийн нарийн бичиг Д.Далайжаргал өнгөрөгч оны  гуравдугаар сарын сүүлээр “Шинэ зууны  боловсрол” төслийн сонгон шалгаруулалтаас “Haier” компанийг хассан тухай албан тоотоор мэдэгдсэн байдаг. Анхаарал татах нэг мэдээлэл байдаг нь түүнийг ийнхүү мэдэгдэхээс хэд хоногийн өмнө  тендер аль хэдийнэ дээгүүрээ шийдэгдчихсэн байсан тухай Сангийн яамнаас мэдээлэл гадагшилсан байдаг. Ямар ч шалтгаангүйгээр хасагдсан “Haier” нь эхлээд БСШУЯ-нд гомдол гаргаж тендерийг дүгнэсэн сонгон шалгаруулалтын дүгнэх хуудсыг өгөхийг хүсчээ. “Haier” нь компьютер үйлдвэрлэдгээс гадна “ZTE”-гээс 6 сая доллараар хямд үнийн санал өгсөн атал харин өндөр үнэ хэлсэн нь ялчихсан байдаг.  БСШУЯ таг дуугүй суугаад байхаар нь Сангийн яаманд ханджээ. Бас л албан ёсоор хариу аваагүй боловч 40 сая долларын өртөг нь 6 саяар нэмэгдсэнийг олж мэджээ.  Улмаар “Haier” тендерийн баримт бичигт хөндлөнгийн дүгнэлт гаргаж өгөхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандахад хоёр шинжээчийг томилж өгчээ. Шинжээчид  хоёр өдрийн дотор нарийн техникийн үзүүлэлттэй 3 боть материалыг  судалж үзээд “ZTE” компанид технологийн давуу тал байсан гэсэн үндэслэлийг баталж, Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчинтэй гэж дүнг тавьжээ. Гэсэн ч  “Haier”  хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан. Тиймээс нөгөөх Д.Далайжаргал  “Haier”-ийнхантай ойлголцох гэж  “ZTE”-гийн бие төлөөлөгчийг дагуулан ирж нэг өдрийн дотор хоёр  уулзалт хийсэн байдаг. Тэгэхдээ  “Тендерт танай компанийг оролцуулъя, “ZTE” танайхаас зөөврийн компьютер авна” хэмээн ятгаж байжээ. Харин  “Haier” заргаасаа буцаахгүй гэдгээ мэдэгдсэн байдаг. Тиймээс хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур Ё.Отгонбаяр сайд өөрөө “Haier”-ийн Монгол дахь төлөөлөгчтэй бус толгой компанитай нь шууд харьцаж эхэлсэн байдаг. Өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 11-13-ны хооронд Монголын соёлын өдрүүдийн нээлтээр Бээжинд очсон гэх боловч “Haier” компанийн төв байранд урьдчилан тохиролгүйгээр очжээ. Тэгэхдээ нөгөөх өрсөлдөгч болох “ZTE” компанийхантай нь  хамт явсан байдаг. Сайд тэдэнд хандан заргаасаа буцвал тендерийн комьютерийг “ZTE”-гийнхэн “Haier”-ээс худалдаж авъя гэсэн ч дахиад л үгүй гэсэн хариулт авсан байдаг. Улмаар Ё.Отгонбаярын “ZTE”-тэй холбогдсон луйврын тухай чимээ дуулдаж эхэлсэн юм.

М.Мөнхжин

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (23)
  • 09-20 07:51
    Retweet (16)
  • Retweet (10)
  • Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 09-20 07:00
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 09-20 07:52
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 09-20 08:16
    Retweet (2)
  • 09-20 08:02
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 09-20 09:14
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)