Дэд сайд асан Ж.Цолмон айсуй
2014 оны 4 сарын 22

Хөөрхөн сайхнаараа дуудуулах дуртай Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон Нью-Йоркт ажиллахаар томилогдсон дипломат нөхөр Очоо даган нүүдлийн шувуу шиг л нисэн одсон.

Энд улс төр пижигнэн, энхрий хайрт нам нь гудамжинд “дээлтэй хатаж” байхад ч нэгтээ намынхаа өрөм, хусмыг хүртэж байсан сайд асан хүүхнээс сураг чимээ ч үгүй.

Харин ч Америкчуудтай зэрэгцэн өглөөгүүр нохой хөтлөн гүйж байгаа жаргалтай дүр зураг л харагдаад өнгөрч байсан. Ямар сайндаа л намынхан нь бид сөрөг хүчин болчихоод энд үйлээ барьж явахад энэ Ж.Цолмон эрх чөлөөний оронд зугаалж явдаг мөн азтай хүн юмаа гэж атаархаж байх билээ дээ.

Харин одоо Ж.Цолмонгийн жаргах цаг дуусч нөхрийнх нь томилолтын хугацаа дуусч Монголдоо ирэх болж байгаа гэнэ. Тиймээс Ж.Цолмон хатагтай ч нөхрөө даган ирэх нь тодорхой.

МАН-ын мисс Ж.Цолмонг эзгүй үеэр орон зай дээр нь П.Анужин хэсэг тоглож, тонгочсон. Одоо Ж.Цолмон хатагтайг ирэхрээр Р.Будын охин П.Анужин хүссэн ч, хүсээгүй ч байр сууриа тавьж өгнө гэж МАН-ын хүүхнүүд нь шивнэлдэж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 03-25 12:54
    Retweet (2)
  • 03-25 14:35
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 03-25 14:09
    Retweet (0)
  • 03-25 13:33
    Retweet (0)
  • Retweet (0)