Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж, БОАЖ-ын сайд Н.Уртнасанг багаар нь, Дэд сайд Төрийн нарийн дарга Д.Ганболд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Өнгөрсөн долоо хоногт БОАЖ-ын сайд Н.Уртнасан албаны бусад хүмүүсийн хамт айлын гэрт "нэгжлэг" хийсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн юм. Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хорооны дарга хэрнээ Н.Уртнасан нэг ч удаа хурлаа хийгээгүй, дорвитой арга хэмжээ аваагүй, мэргэжлийн байгууллагуудаа чиг үүргээр хангаж чадаагүй гэж буруутгажээ. Ийнхүү Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг нь чөлөөлсөн тул ХХААХҮ-ийн З.Мэндсайхан үүрэгт ажлыг нь түр орлон гүйцэтгэх юм байна.