“Хиртээгүй  сарнай” киног чимсэн ЦАРАЙ ЛАГ ЗАЛУУС
2021 оны 12 сарын 2


Найруулагч Ц.Хүсэлбаатар гэхээр л “Ядуугийн зовлон”, “Аюултай харилцаа”, “Галзуу зугаалга”, “Сүүлчийн бүжиг”, “Нинжин сэтгэл” зэрэг даацтай уран бүтээлүүд нүднээ зурайдаг. Тийм ч учраас үзэгчид түүнээс сонин содон дүр, сайн зохиол, адал явдал, найруулагчийн ур чадварыг түүний киноноос л хүлээж буй мэт байдаг. Найруулагч маань үүнийгээ тултал мэдэрчихсэн үү гэлтэй кино нээх хүртлээ уран бүтээлийнхээ нэг ч дүрийг задлахгүйгээр гэнэтийн бэлэг дүүрэн нээлтийн арга хэмжээгээ хийдэг нь кино сонирхогчдын сонирхлыг ихээхэн татдаг юм билээ.

Тэгвэл энэ удаад найруулагч Ц.Хүсэлбааатар залуусын хайр дурлалын сэдвийг онилон авч, нийгэмд хүргэх гэсэн санаагаа “Хиртээгүй сарнай” хэмээх ээлжит уран бүтээлээрээ дамжуулан хүргэж, үзэгчдийн дунд эрэлт үүсгээд байна. Ялангуяа охид бүсгүйчүүдийн талархлыг ихээхэн хүртээд байгаа сурагтай. Учир юу гэвээс тус уран бүтээлд царай болоод бие бялдрын хувьд охидын зүрхийг “зүсээд” байгаа жүжигчин Ч.Болд, О.Амгаланбаатар, дуучин Jason буюу Баяржавхлан Б.Болдбаатар/Темпо/, залуу жүжигчин Х.Сумъяадорж нар тогложээ. Охидууддаа тусгайлан дуулгахад тус уран бүтээлийг чимсэн залуусаас жүжигчин Ч.Болдоос бусад нь ганц бие статустай гэнэ билээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet