Н.Алтанхуяг: Д.Зүмбэрэллхамыг Н.Энхбаярын зөвлөх байсныг л мэдэх юм байна
2021 оны 12 сарын 2

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр нэр дэвшигч Д.Зүмбэрэллхамыг томилох, эсэх талаар хэлэлцэн нэр дэвшигчээс асуулт асуун хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Ноёны бөх унаж болдоггүй гэдэг зарчим хуульд орсон байна. ШЕЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаагүй хүнийг дэвшүүлэх талаар бид анх хууль боловсруулсан. Гэтэл үүнийг ШЕЗ-ийн гишүүнээр одоо ажиллаагүй гэдгээр агуулгаар хуулийн үг үсгийг өөрчлөн хулгай хийсэн байна.

 Д.Зүмбэрэллхамыг би хувь хүн талаас нь мэдэхгүй. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад түүний зөвлөхөөр ажиллаж байсан. Битгий ингэж завааруул. Шүүхийн шинэчлэл Монголд явахгүй юм байна. МАН-ын мөнгөтэй бүлэг Монголыг алж байна. Унасан хүнийг яагаад дахиж оруулж байгаа юм " гэж бухимдав.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet