Дэлхийн банк Монгол айргийг дэлхийд гаргах үйлсийг дэмжлээ!
2021 оны 12 сарын 2

Тэртээ 2017 онд анх "Хөх-Үүр" 20 хүний багтаамжтай зоогийн газар ажиллуулж эхлэж байсан бол өдгөө сүлжээ ресторан болтлоо өргөжин тэлжээ. Булган аймгийн Сайхан сумын уугуул Г.Чойжамц жилийн 4 улиралд айраг цагаан идээтэйгээ байх хүсэл мөрөөдлөөрөө одоогийн "Хөх-Үүр Тур" ХХК-г үүсгэсэн түүхтэй. Тус ресторанд монгол үндэсний зоог гаргахаас гадна жилийн 4 улиралд Булган аймгийн Могод, Сайхан сумын айргаар үйлчилдгээрээ онцлогтой. Айраг нь үндсэн хүнс биш боловч ковид цар тахлын энэ үед эрүүл мэнд, тэр дундаа уушгины үйл ажиллагааг сайжруулахад онцгой үүрэгтэй болох нь олон талаар нотлогдож буй. "Хөх-Үүр"-ийн хамт олон цар тахлын энэ хүнд үед ХӨСҮТ-д 1 тонн айраг хандивлаж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн. 

Үргэлж шинэ содон зүйл сэдэж байдаг "Хөх-Үүр"-ийн овсгоотой залуус бас нэгэн сайхан мэдээг шинэхэн рестораныхаа нээлттэй зэрэгцүүлэн дуулгалаа. Монголын шимт хөрсөнд ургасан олон зүйлийн эмийн ургамал, өвсний сор, усны тунгалгаар идээшилсэн гүүний саам нь хүний биед эрүүл мэндийн ач холбогдолтойгоос гадна гоо сайханд ч чухал нөлөөтэйг та бид андахгүй. Харин ямааны сүү нь бүтэц найрлага, амин чанарын хувьд эхийн сүүг ч орлох чадалтай. Тэгвэл "Хөх-Үүр" брэндийг бүтээгчид Дэлхийн банк болон ХХААХҮЯ-ны хамтарсан Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөрт шалгарч ДБ-ны санхүүжилтээр Айраг, Гүүний нунтаг саам, Ямааны хуурай сүүг гадна зах зээл гаргах алхмаа амжилттай эхлүүлжээ. 

Эхний алхмаар гадна зах зээлийн судалгааг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, дараа дараагийн алхмуудаар чанарын баталгаажуулалт, гадна зах зээлд худалдаалах маркетингийн бодлогыг оновчлон таван хошуу малынхаа ашиг шимийг дэлхийд хүртээх юм. Олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа энэ төсөл эх орныхоо нэрийн хуудас болох нь дамжиггүй боллоо шүү. 

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet