Б.Сүхбаатар: Орон сууцны салбарт бонд арилжина
2021 оны 12 сарын 2

Улаанбаатар хотын хөгжлийн хөтөлбөр, хэтийн төлөвийг танилцуулж, хэлэлцүүлэх “Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум боллоо.

Форумаар УИХ-ын гишүүн, УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан "нийслэл хотод эрх зүйн болон эдийн засгийн дэмжлэг үзүүлэх зорилготой Түр хороо нийслэлтэй холбоотой хуулиудын уялдаа холбоог хангаж ажиллана" гэдгийг онцоллоо. Энэхүү эрх зүйн боломжийг ашиглаж чадвал нийслэлд 4 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт, 10 тэрбум ам.долларын өгөөж бий болно гэдгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.Батмөнх хэлсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва “Улаанбаатар хотод хоёр сайн найз байх ёстой бөгөөд нэг нь хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид байна” гэдгийг тодотгов. Харин хоёр дахь нь сайн технологиуд байх аж.

Мөн Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Нийслэл хот эдийн засгаа өргөжүүлэх нэрээр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй бөгөөд харин тэднийг дэмжиж, хамтран ажиллана. Ингэж бид нийслэлийн эдийн засгийг тэлэхийг зорьж байна” гэсэн бол Нийслэлийн хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар орон сууцны салбарт хөрөнгөөр баталгаажсан бонд арилжихаар зорьж байгааг дуулгалаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet