Ч.Ундрамыг Олон улсын Парламентын холбооны гишүүнээр сонгов
2021 оны 12 сарын 2

        УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг Олон улсын Парламентын холбооны /ОУПХ/ Эмэгтэй парламентчдын форумын Эмэгтэй парламентчдын Удирдах товчооны гишүүнээр санал нэгтэй баталж, сонголоо. 

ОУПХ-ны 143 дугаар чуулган Испанийн Вант улсын Мадрид хотноо  болж байгаа бөгөөд энэхүү чуулганд цахимаар санал хурааж ийнхүү Монгол Улсын парламент дахин нэг төлөөлөлтэй боллоо.

ОУПХ-ны  Байнгын хороо, Удирдах зөвлөлийн гишүүн болсоноор эх орноо болон УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах, хууль эрх зүйн орчныг сайжруулах боломжийг хангах, харилцан туршлага судлах гэх мэт маш олон давуу тал үүсдэг аж. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet