Л.Энх-Амгалан: Оюутнуудын танхимын хичээлийг Цагаан сар хүртэл зогсоож магадгүй
2021 оны 12 сарын 1

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан сурагчдын амралтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 12 дугаар сарын 18-наас эхэлнэ. 12 өдрийн хичээл үлдсэн учраас ирэх долоо хоногтоо танхимаар яваад үлдсэн долоо хоногийн хичээлээ цахимаар явуулаад хичээлээ амраах чиглэл байна. Амралтыг наашлуулахгүй. Томууны үед хүүхдүүдийн өвчлөл ихсэж байна. Өвчний эрсдэл үүсэхэд хэрхэн зохицуулах талаар шийдлүүд гаргаж ажиллана. Сурагчдын амралт хоёрдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.  Их дээд сургуулиудын хувьд 12 дугаар сарын 6-наас шалгалтууд эхлээд нэгдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилдэг. 12 дугаар сарын 10 хүртэл оюутнуудын гурав дахь тунгийн дархлаажуулалтыг сургууль дээр нь үргэлжлүүлнэ.  Танхимын сургалтыг 12 дугаар сарын 10-наас цагаан сарыг хүртэл зогсоож магадгүй" гэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet