С.Батболд нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгожээ
2021 оны 12 сарын 1

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Нийслэлийн прокурорын газар нарын дөрвөн нэхэмжлэгчтэй, С.Батболд нарын 14 хариуцагчид холбогдох нэхэмжлэлд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Зарим хариуцагч болох гадаад улсын иргэн, хуулийн этгээдийн Монгол Улсад оршин суудаг, бүртгэлтэй тухай нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг явуулсан боловч тэдгээр иргэн, хуулийн этгээдүүд тус хаягт оршин суудаггүй, бүртгэлгүй болох нь тогтоогдсон байна.

Шүүх энэхүү үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д "хариуцагчийн хаяг тодорхойгүй" нь иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж мөн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet