ФОТО: ”Хиртээгүй сарнай”-Үйлийн үр хаяг андуурдаггүй юм.
2021 оны 11 сарын 30

"Хас урлан" энтертайментийн ээлжит уран бүтээл болох "Хиртээгүй сарнай" уран сайхны кино бүх кино театруудаар нээлтээ хийсэн. Тус уран бүтээлд Ц.Хүсэлбаатар ерөнхий найруулагчаар ажиллаж, гэр бүлийнхэн нь хамтарч тоглосон  бөгөөд киноны  гол дүрд жүжигчин Х.Баярмаа, О.Амгаланбаатар ээжийн дүрд жүжигчин С.Өлзийхүү болон түүний хүү Х.Сумъяа нар оролцон тоглож, туслах дүрд Э.Пүрэвжаргал, Х.Санжаа, зохиол дээр О.Гүен,  найруулагчаар Л.Нацагням гэсэн бүрэлдэхүүнээр ажиллажээ. 

Киноны үйл явдал залуусын хайр сэтгэл, амьдралын үнэ цэнийг харуулах бөгөөд хэзээ нэгэн цагт хийсэн буруу алхам эргээд заавал  ирдэг гэдгийг ойлгуулах зорилготой уянгын, триллер төрлийн бүтээл юм. Зураг авалт Улаанбаатар хотод  60 гаруй залуу уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүнтэй хийгджээ. 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet