”Winter Garden” энтертаймент загварын шоу энэ өвлийг өнгөлнө
2021 оны 11 сарын 30


Жил бүрийн 12 дугаар сарыг угтан, өвлийн жаврыг үргээж, дахин давтагдашгүй гар ажиллагаа, тансаг чимэглэлтэй даашинзуудыг урладаг “O Couture” брэнд шинэ коллекцио танилцуулан фэйшн шоугаа хийхэд бэлэн боллоо. Хүсэн хүлээсэн өвлийн улирлын шинэ тренд, дахин давтагдашгүй шинэхэн гоёлын даашинзуудыг тэсэн ядан хүлээх хүмүүс цөөнгүй. 
Ковид, хөл хорионоос болж царцсан байдал, цас мөсний ертөнцийг мөнх ногоон байгалиар сольж, энэ оны загварын тренд, урлаг соёлын шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн “Winter Garden” энтертаймент загварын шоу 12 дугаар сарын 8-нд Мөсөн өргөөнд болох гэж байна.

"Winter Garden" энтертайнмент загварын шоуг зорин очиж байгаа үзэгч танд зориулан мөсөн дээрх тусгай үзүүлбэр, загварын гайхам ертөнц, сонгодог стилийн загвар, романтик стилийн загварууд,  NAFA, CARARDLI өвлийн онцгой тансаг загварууд танилцуулагдахаас гадна энэ үдшийн жинхэнэ сюрприз O COUTURE NFT, урлаг соёлын одод болох  МУГЖ, дуучин Ө. Уянга, СТА, дуучин Б. Баярцэцэг, UB DRUMS бөмбөрийн үзүүлбэр, СТА, дуучин Н. Наранбаатар /Наагий/, СТА, хийлч Ч. Дэлгэрцэцэг /Дээгий/, комедиан Н. Амаржин, агаарын үзүүлбэр, галын үзүүлбэр, “Mongolian Entertainment” бүжгийн хамтлаг, “VR” хамтлагийн үзүүлбэрийг толилуулна. 
Дэлгэрэнгүй мэдээллийг 77339700, 80009600 утсаар аваарай.


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet