ФОТО: ”Гэм зэм” тайзнаа амилж, ”Орфэй” театр хөшгөө нээлээ.
2021 оны 11 сарын 30


Хүн бүрт өөр, өөрсдийн гэм зэм бий. Гагцхүү гэм зэмээ оюун санаандаа тунгааж, ухаарч чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Одоогийн нийгэмд болж буй эерэг, эсрэгцлийн нийлэмж, сөргөлдөөн, ухаарал, тэнэглэл, зовлон, баяр баясал, хүний дотоод сэтгэлийн утсыг хөндөж гаргасан Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжиг үзэгчдийн хүртээл боллоо.

“Гэм зэм” романд 1860-аад онд Санкт Петербургт Раскольников хэмээх нэгэн залуу, мөнгө хүүлэгч эмгэн болон түүний дүү хоёрын аминд хүрсэн хэргийн тухай өгүүлдэг. Тайзан дээр роман дахь хурц үйл явдал, зохиолын баатрын амьдрал, гэмт хэрэг хэрхэн өрнөхийг үзэгч та болгоох биз ээ. 

-Хүн төрлөхтнийг хоёр ангилна. Энгийн хүмүүс, Агуу хүмүүс.

Жүжгийн гол дүр болох Родион Романович Раскольниковын дүрийг "Guys" хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, Аркадий Иванович Свидригайловын дүрд Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Алена Ивановнагийн дүрд гавьяат жүжигчин Д.Ганцэцэг, Соня буюу Софья Семеневна Мармеладовагийн дүрд жүжигчин Г.Золзаяа, Дмитрий Прокофьевич Разумихины дүрд жүжигчин Д.Түвшинбаяр, гавьяат жүжигчин П.Эрдэнзаан, жүжигчин Ш.Доржсүрэн, Х.Цасчихэр, Дуня буюу Авдотья Романовна Раскольниковагийн дүрд Х.Баярмаа, Ж.Тэмүүлэн тэргүүтэй залуу уран бүтээлчид тоглолоо. 
Дэлхийн уран зохиолын оргилуудын нэг, ёс суртахууны тухай өгүүлэх Достоевскийн алдарт зохиол тайзнаа хэрхэн амилсныг үзэгч та өөрийн мэдрэмжээр таалан болгооно уу.

 

 

 


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet