Н.Учрал: Банкны эзэд хувийн компанид хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшигч болж байна
2021 оны 11 сарын 1

Хүүхэд бүрд сард бүр олгодог 100 мянган төгрөгийг зогсоохгүй гэдгээ Засгийн газар мэдэгдсэн. Гэхдээ хүүхдийн мөнгийг 2022 оны эхний сараас эхлэн тодорхой хувийг бэлнээр, тодорхой хувийг тухайн хүүхдийн хадгаламж руу шилжүүлэх замаар олгоно. Ингэхдээ хүүхдийн мөнгийг олгохдоо 50 хувийг авах 50 хувийг хадгалах, эсвэл 40/60 гэх мэт хувилбарыг эцэг эхчүүдэд санал болгох юм. Хүүхдийн мөнгөөр амьдарч байгаа маш олон айл өрх байдаг учраас  олголтыг шууд зогсоохгүйгээр аажмаар хадгаламж хэлбэр рүү шилжих, цаашлаад хүүхдийн ирээдүйд нь хөрөнгө оруулалт болгох бодлого Засгийн газар баримталж буй. 

Тэгвэл үүнд УИХ-ын Н.Учрал байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “төсөв дээр хүүхдийн мөнгийг хуримтлал болгоно гэж байна. Байж болохгүй зүйл шүү дээ. Хаана хадгалах юм бэ. Хүүхдийн мөнгийг банканд хадгалуулж, банк эргээд хүүтэй зээлж хүүлээд байж болохгүй биз дээ. Мөн сүүлийн үед хөрөнгө оруулалт хийдэг нэвтрүүлгүүд гардаг болж. Банкны захирал ширээний ард суучихаад хувийн компаниудад хөрөнгө оруулна гэнэ. Бид нарын хуримтлал дээр үйл ажиллагаа явуулдаг банкны эзэн хувийн компанид хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшигч болж байна. Банкууд өөр салбарын бизнес эрхлэгч болж байна. Өмнөх парламентийн үед ХХБ-ны асуудлыг ярьж байсан. Одоо давтагдаж байна” хэмээжээ.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet