А.Адъяасүрэн: Барилга бүтээн байгуулалт тал дээр төсөв их тавьсан нь цаг үеэ олсон уу?
2021 оны 11 сарын 1

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Усын Ерөнхий аудитор Д.Занданбат, Үндэсний Аудитын Газрын Аудитын нэгдүгээр газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Энхжавхлан нарын албаны хүмүүс гишүүдэд танилцуулав. Энэ үеэр гишүүд удитын дүгнэлттэй холбоотой  асуулт  асууж хариулт авлаа.

Энэ үеэр АН-аас сонгогдсон эмэгтэй гишүүдийн нэг болох  С.Одонтуяа "Аудитын байгууллага, түүний даргын дээд эрх мэдэл нь юу байдаг юм? Засгийн газар удаа дараа хууль зөрчиж байгаа. Үүнд зөвлөгөө өгөхөөс гадна хариуцлага тооцох эрх мэдэл байдаг уу? Хараат бусаар ажиллахад, мөн хариуцлага тооцоход хууль эрх зүйн хүрээнд дутмаг зүйл байна уу?"  хэмээн асуусан бол УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн "2022 оны төсөв Ковидын дараах эдийн засгийг сэргээх төсөв болж чадсан уу. Үрэлгэн байдлыг багасгах тал дээр бодитой төлөвлөсөн зүйл тусгасан уу. Барилга бүтээн байгуулалт тал дээр төсөв их тавьсан байгаа нь цаг үеэ олсон шийдэл мөн үү"  гэдгийг тодруулсан юм

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төслийн талаарх аудитын дүгнэлт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгсөн санал дүгнэлтийг сонсож, хэлэлцэж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet