Т.Аюурсайхан: Даатгалын компаниуд 150 сая төгрөг гарган хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж байна
2021 оны 11 сарын 1

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Б.Жаргалмаа нарын 20 гишүүн "Жолоочийн хариуцлагын даатгалыг төрийн оролцоогүй, ашгийн бус, нийтийн эрх зүйн хуулийн этгээд эрхлэх хуулийн төсөл" өргөн барьсан. Тэгвэл уг хуулийн төсөл нь МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх Засгийн газрын бодлого, хуулийн төсөл зэрэг бодлогын бүхий бичиг баримттай агуулга, зорилго нь эрс зөрчилдөж байна гэж Монголын даатгалын холбоо, Монголын Даатгалын Зуучлагчдын Холбоо, Монголын Хохирол Үнэлэгчдийн холбооноос үзжээ.

Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Хэн нэг компани төрийг дарамталж, шантаажилна гэж байхгүй. Даатгалын зарим компани жилдээ автомашины сайн дурын гэгч даатгалаас 4 тэрбум, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас 3 тэрбумыг халаасалдаг. Тэд жолооч нарыг үргэлжлүүлэн шулахын тулд 150 сая төгрөгийг хуулийн өөрчлөлтийг муучлах пиар, ТВ, УИХ-ын гишүүдийг хувааж авч лоббидоход зориулж гаргасан байна. Энэ ажлыг нэр бүхий компанийн төлөөлөл Б., Б., Г. нар хариуцан гүйцэтгэж байна. Угтаа энэ бол жолооч нарт нөхөн төлбөрт өгвөл зохих жолооч нарын мөнгө юм” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Сонирхуулахад, “Жолоочийн даатгалын тухай хууль” 2012 оноос хэрэгжиж ирснээс өнөөдрийг хүртэл зам тээврийн ослоос учирсан 230 гаруй мянган тохиолдолд 121,9 тэрбум төгрөгийн хохирлыг даатгалын салбар нөхөн төлбөрт олгосон байна.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet