SUN MEDICAL ЗӨВЛӨЖ БАЙНА | Болор цайх эмгэг буюу катаракт гэж юу вэ?
2021 оны 5 сарын 12

"SUN MEDICAL center Ulaanbaatar" буюу "Сон Медикал Центр Улаанбаатар" эмнэлэг, Grandnews.mn сайт хамтран эрүүл мэндийн зөвлөмжүүдийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байна.

Уншигч та бүхэнд Болор цайх эмгэг буюу катарактын талаар зөвлөмж хүргэж байна.

Нүдний болор нь нүдний алиманд байрладаг гүдгэр хэлбэртэй, тунгалаг мөн уян хатан чанартай бүтэц юм.

Болор бүдэгшиж тунгалаг байдлаа алдахыг болор цайх эмгэг гэх бөгөөд ихэвчлэн насжилттай холбоотой үүсдэг.

Илрэх шинж тэмдэг

Хараа бүрэлзэх
Хоёрлож харах
Гэрэлд гялбах
Харанхуйд харахад хүндрэлтэй байх
Тод өнгөнүүд бүдэг эсвэл шар туяатай харагдах
Хэрэв дээрх шинж тэмдгүүдээс танд мэдэгдэж байвал нүдний эмчид хандаарай.

Болрын цайлт үүсэх шалтгаан

Хамгийн нийтлэг шалтгаан бол насжилт юм. 40 наснаас хүний нүдэнд явагддаг хэвийн өөрчлөлтийн улмаас болор доторх хэвийн уургууд задарч бүдэгшил үүсгэдэг. Гэхдээ харааны зовиур хожуу илрэх боломжтой.

Бусад шалтгаан

Хүүхдэд тохиолдох хэлбэр нь төрөлхийн шалтгаантай
Архаг хууч өвчин (чихрийн шижин)
Гэмтлийн шалтгаантай, нүдний мэс засал хийлгэсэн, туяа эмчилгээ
Нарны хэт ягаан туяа (ялангуяа нарны шил зүүхгүй байх үед)
Удаан хугацаагаар хэрэглэсэн дааврын эмийн (стероид) хэрэглээ эрт болрын бүдэгшил үүсэх шалтгаан болж болно.
Ихэнх болрын бүдэгшил удаан явцтай байдаг боловч зарим тохиолдолд, ялангуяа залуу эсвэл чихрийн шижинтэй хүмүүст хурдан үүсч болдог. Хэр хурдан явцтай байхыг эмч урьдчилан хэлэх боломжгүй байдаг.

Хэрхэн оношилох вэ?

Нүдний мэргэжлийн эмч таны нүдийг үзэж шинжилснээр оношийг тогтооно.

Анхаарах: үзлэгийн үед хүүхэн харааг тэлдэг эм дусааж үздэг бөгөөд энэ нь 4-6 цагийн турш нүдийг бүрэлзүүлдэг тул үзлэгт ирэхдээ жолоо барихгүй байхыг зөвлөж байна.

Эмчилгээ

Болрын бүдэгшлийг зөвхөн мэс заслын аргаар бүрэн эмчлэх боломжтой.

Хэрэв танд зовиур бага бол нүдний шилээр тод харах боломжтой. Харин болрын бүдэгшил харахад ихээр саад болж байвал мэс засал хийлгэх тухай мэргэжлийн эмчтэй зөвшилцөх нь зүйтэй.

Урьдчилан сэргийлэх боломжтой юу?

Болрын бүдэгшлээс урьдчилан сэргийлэх, даамжралыг удаашруулах тухай судалгаа, нотолгоо байхгүй боловч эмч нар дараах зөвлөмжүүд тус болох магадлалтай гэж үзэж байна:

Тогтмол нүдээ үзүүлэх. Эмч танд үзлэгийн давтамжийг хэлж өгөх болно (1-2 жил тутамд).
Тамхидалтыг зогсоох. Тамхи болрын бүдэгшилд хүргэх гол эрсдэлт хүчин зүйл юм.
Нарны шил зүүх. Хэт ягаан туяанаас нүдээ хамгаалах.
Архаг хууч өвчнийг хянах (ялангуяа чихрийн шижин).
Амин дэм, шим тэжээлээр баялаг, антиоксидантын агууламж сайтай хүнс хэрэглэх (жимс, ногоо).
Facebook page : Sun medical center UB

Ажиллах цагийн хуваарь:

08:30-16:30 Даваа- Баасан,

09:00-14:00 Бямба

Утас: 7777-7500, 8882-7500

Хаяг: ХУД 7-р хороо, Яармаг

e-mail : info@sunhospital.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet