Хан-Уул дүүрэг аюулгүй, амар тайван байдал зэрэг 150 үзүүлэлтээр сүүлийн 3 жил ТЭРГҮҮЛЛЭЭ
2021 оны 6 сарын 22


Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс "Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2021"-ийг танилцууллаа. Дүүргүүдийн өрсөлдөх чадварыг хэмжихдээ амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлгийн хүрээнд нарийвчлан тодорхойлсон нийт 150 шалгуур үзүүлэлтээр хэмждэг.
Хан-Уул дүүрэг аюулгүй, амар тайван байдал зэрэг 150 үзүүлэлтээр 2017 онд дэд байр эзэлж, сүүлийн 3 жилд дараалан ТЭРГҮҮЛЛЭЭ. 
Эдгээр шалгуур үзүүлэлтүүдийн мэдээллийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв цуглуулахдаа Улаанбаатар хотын 9 дүүргийг хамарсан түүвэр судалгааг явуулж өрхийн асуулгаар мэдээлэл цуглуулдаг ба  дүүргүүдийн албан ёсны статистик мэдээллийг мөн ашигладаг байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Б.Лакшми ярихдаа “Улаанбаатар хотын хөгжил урагшилж байна уу. Ухарч байна уу гэдгийг тайлангаар харуулдаг. 2017-2019 оныг харьцуулахад дүүргүүдийн индекс урагшилж байсан. Харин 2019-2021 оны буюу энэ удаагийн тайлангийн үр дүнд дүүргүүдийн үйл ажиллагаа ухарсан байна. Өөрчлөлт, бүтээн байгуулалтууд хийгдээгүй байна. Сул гарч буй үзүүлэлтэд эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай зэрэг олон асуудал байна. Эдгээрийг нийслэл, дүүргүүдийн түвшинд авч үзэх хэрэгтэй.
Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг 150 үзүүлэлтээр авч үздэг. Аль болох амьдралын чанарыг сайжруулах үзүүлэлтүүдийг оруулдаг. Хотоос алслагдсан байдал нь дүүргүүдийн үзүүлэлтэд нөлөөлөхгүй. Харин давуу тал ч байж болно.
Хан-Уул дүүргийн үзүүлэлт сайжирсан. Бусад дүүргүүдтэй харьцуулахад эерэг буюу сайн үзүүлэлт гарсан. Аюулгүй, амар тайван байдал, эдийн засаг, ажилгүйдлийн түвшин буурсан зэрэг сайн үзүүлэлттэй гарсан байна гэлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet