”Иргэдийн итгэлийг сэргээсэн “төрийн тэргүүн” байлаа ТА!”
2021 оны 6 сарын 10

Өчигдөр /2021.06.09/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль болж өндөрлөлөө. Улс даяар 1,200 мянган хүн санал өгснөөс илт давуугаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулж, 6 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Ийн одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн тэргүүний суудлаасаа бууж байна. Түүний охин Х.Намуун өөрийн цахим хуудастаа аавынхаа талаар ийн бичжээ.

“Тэр бол улс төрийн түүхэнд бүдэг дүр биш…

Монгол төрийн тэргүүнийг “тодотгосон” дөрвөн жил байлаа. Цаашдын Ерөнхийлөгчдийн босгыг тогтоож, Төрийн тэргүүн ийм байж болдог юм шүү гэдгийг мэдрүүлсэн “ТӨРИЙН ТЭРГҮҮН” байлаа.

Агаарт нисэж, ард иргэдээсээ тасарч, алт мөнгөн бүсээр гангараагүй энгийн нэгэн байлаа ТА!

Элдэв чамирхалгүй “төрийн тэргүүн” байлаа ТА!

Иргэдийн итгэлийг сэргээсэн “төрийн тэргүүн” байлаа ТА!

Төмөр зам тавьж чадсан “төрийн тэргүүн” байлаа ТА!

Төрийн шагналын нүдийг олсон “төрийн тэргүүн” байлаа ТА! Баярлалаа” гэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet