Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх боллоо
2021 оны 6 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх илт давуу байдлаар ялалт байгуулж, Монгол Улсын зургаан жил төрөх барих анхны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өчигдөр /2021.06.09/ 07.00-22.00 цагийн хооронд зохион байгуулагдаж, 2087 хэсгийн хороонд нийтдээ 2.041.866 сонгогч бүртгэгдсэнээс нийт 1.206.858 сонгогч саналаа өгчээ. 
Үүнээс 71.680 сонгогч цагаан сонголт хийсэн бол МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх-820.092 санал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 72.394 санал, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 242.692 санал авсан байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet