Танилц: Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид
2021 оны 5 сарын 3

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ намууд эцсийн байдлаар тодрууллаа. МАН-аас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, ХҮН-аас Д.Энхбат, Ардчилсан намаас С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нарыг нэр дэвшүүлэхээр болов.
Нэр дэвшсэн улстөрчдийн материалыг Үндэсний аудитын газар тавдугаар сарын 6-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, хоёр хоногийн дотор нэр дэвшигчийг бүртгэх эсэхээ шийдэх юм.
МАН-ын Удирдах зөвлөл У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг 100 хувь дэмжсэн. Харин АН хоёр хуваагдаж, дотоод сунгаа зохион байгуулсан юм. 

МАН-ААС У.ХҮРЭЛСҮХ 

Боловсрол:
•    1985 онд Нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль
•    1999 онд Батлан хамгаалахын их сургууль, улс төр судлаач
•    1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүйч
•    2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
Ажилласан байдал:
•    1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч
•    1991-1994 онд МАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан
•    1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх
•    1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал
•    1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
•    1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх
•    2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
•    2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн
•    2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
•    2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
•    2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
•    2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
•    2007 оноос Монголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч
•    2008-2012 онд Монгол Ардын Нам, Ерөнхий нарийн бичгийн дарга
•    2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
•    2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
•    2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
•    2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайд
•    2017 оноос Монгол Ардын Намын дарга
•    2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ХҮН-ААС Д.ЭНХБАТ

Боловсрол
•    1965-1975 онд Нийслэлийн 23,24-р дунд сургууль
•    1975-1980 онд Уралын Политехникийн дээд сургууль системийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.
•    Эрдмийн зэрэг, цол: Техникийн ухааны дэд эрдэмтэн
Ажилласан байдал:
•    1980-1992 онд Статистикийн төв газрын тооцоолох төвд програмист, төвийн захирал
•    1992-1993 онд Шинжлэх ухаан техникийн улсын хорооны орлогч дарга
•    1993-1994 онд Үндэсний хөгжлийн дэд сайд
•    1994-2008 онд Датаком ХХК-г үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
•    1996-2001 онд Монгол дахь Соросын сангийн удирдах зөвлөлийн гишүүн
•    2001-2004 онд Монголын мэдээллийн хөгжлийн холбоо (MIDAS)-ны удирдах зөвлөлийн дарга
•    2004-2006 онд ФОРУМ хөтөлбөрийн захирал, хөтлөгч
•    2007-2008 онд Монголын иргэний холбооны ерөнхийлөгч
•    2007 оноос Монголын ногоон намын дарга
•    2009 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

АН-ААС С.ЭРДЭНЭ 

Боловсрол:
•    1971-1981 онд Нийслэлийн 10 жилийн 75 дугаар дунд сургууль
•    1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, ВМП ашиглалтын инженер мэргэжлээр суралцсан
•    1995-1998 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль, эрх зүйн бакалавр
•    1998-2000 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн ухааны магистр
•    1998-2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр
•    2004-2013 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны доктор
Ажилласан байдал:
•    1990 онд Багануур дүүргийн анхны Ардчилсан намын хорооны дарга
•    1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга
•    1990-1991 онд Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд Улс төрийн ажилтан
•    1992 онд УИХ-ын анхны сонгуульд эвсэл болж орсон МАН, МҮДН-ын нэгдсэн төв штабын дарга
•    1992-1996 онд "Молор-Эрдэнэ" ХХК-ны захирал
•    1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан Намын хорооны дарга
•    1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга
•    1997-2000 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын Нийслэлийн намын дарга, Ерөнхий зөвлөлийн гишүүн
•    2000 онд МоАН-ын дарга
•    2000-2017 онд АН-ын ҮЗХороо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
•    2003-2007 онд Монголын Ардчилсан холбооны дарга
•    2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
•    2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга
•    2007-2008 онд НИТХ-ын төлөөлөгч
•    2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
•    2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
•    2012-2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
•    2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
•    2016-2017 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
•    2017-2021 онд Ардчилсан Намын дарга

АН-ААС Н.АЛТАНХУЯГ 

Боловсрол:
•    1976 ондУвс аймгийн Улаангом сумын 10 жилийн дунд сургууль
•    1981 ондМонгол Улсын Их Сургууль биофизикч мэргэжлээр
Ажилласан байдал:
•    1981-1990 онд МУИС-ийн ФМФ, Биофизикийн тэнхим, багш
•    1990-1992 онд Монголын Социал Демократ Намын нарийн бичгийн дарга
•    1992-1994 онд “Энэ өдөр” ББХК-ийн захирал
•    1994-1996 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
•    1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
•    1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
•    1999-2000 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
•    1999-2000 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
•    2000-2001 онд Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга
•    2001-2003 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
•    2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
•    2006-2008 ондМонгол Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлд зөвлөх
•    2008 ондАрдчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга
•    2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
•    2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд
•    2008-2014 онд Ардчилсан намын дарга
•    2012-2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд
•    2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
•    2016 онд “Хөгжил-Ардчилал” ТББ-ын тэргүүн
•    2017-2019 онд Ерөнхийлөгчийн зөвлөх
•    2018 онд“Нэгдмэл Монгол” ТББ-ын зохицуулагч
•    2020 оноосМонгол Улсын Их Хурлын гишүүн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet