“Хурд”-ын Д.Отгонбаяр Ө.Пүрэвжаргалтай хамтран дуулна
2021 оны 5 сарын 1

Карантин тогтоож, гэртээ хөл хоригдсон хөршүүддээ зориулж Ө.Пүрэвжаргал хашаандаа амьд тоглолт хийж, тун ч олон хүнийг баярлуулсан. Түүний авьяасыг үнэлж, дуулахыг нь сонссон NTV телевизийн хамт олон Ө.Пүрэвжаргалын гэр бүлт зориулж, нууц хандив зарлаж, иргэд харамгүй сэтгэлийн дэм өргөж байлаа. Анх амьдардаг гудамжныхаа худагны хажууд дуулж олонд танигдаж байсан тэрээр “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай хамтран “Чи минь байгаа болохоор” дууг дуулахаар болжээ.

Энэ тухай “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр цахим хуудаснаа нийтлэхдээ “Эгэл жирийн амьдралаас урган гарсан бүхэн олон жил оршин тогтнож, үнэ цэнэ нь бахархал болдог. Ө.Пүрэвжаргал дүүтэйгээ “Чи минь байгаа болохоор” контентыг  удахгүй хүргэх болно” гэжээ.

Харин Ө.Пүрэвжаргал "Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр ахтай хамтран уран бүтээл хийхээр боллоо. Эгэл амьдралын амтыг хуваалцах болно. Дэмжиж буй та бүхэнд баярлалаа" хэмээн фэйсбүүктээ бичжээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet