”Хотулун гүнж” кино ирэх намар нээлтээ хийнэ
2021 оны 5 сарын 1

“Шүүдэр” продакшны хоёр дахь түүхэн сэдэвт кино “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” нэртэйгээр албан ёсны трэйлерээ цацжээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хотол цагаан гүнж” романаас сэдэвлэсэн уг кино тулаант, уран сэтгэмжийн төрлөөр бүтсэн бөгөөд энэ оны сүүл буюу арваннэгдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж. 
Киноны гол дүр болох Хотулун гүнжийн дүрд залуу жүжигчин М.Цэрэндолгор тоглосон бөгөөд түүнд оноогдож буй хоёр дахь гол дүр юм. Жүжигчин мэргэжил эзэмшиж, фото моделиор хувийн карьераа ахиулж явдаг тэрээр хөгжмийн зохиолч Л.Балхжавын бага хүүтэй дэр нэгтгсэн.

Киноны Хайду хааны дүрд жүжигчин О.Гэрэлсүх, гүнжийн сэтгэлт залуу горлос овгийн Абатай баатарт жүжигчин Б.Баттогтох, Урус хунтайжид жүжигчин С.Тэмүүжин, Дува хунтайжид жүжигчин Г.Эзэнмөнх, Бүргэд баатарт Гавьяат жүжигчин Д.Төмөртогтох, Хасан сайдад Ё.Баярмагнай, Хотулуны ээж Дөрбэжин хатанд П.Мөнх-Од, Солон хатанд жүжигчин Б.Баярсанаа, Марал хатанд дуучин Ц.Энгүүн, Шибкан хатанд Б.Эрдэнэ-Очир, Номхон хунтайжид  жүжигчин Д.Мөнхтөмөр, Зульфа шидтэнд жүжигчин Б.Сэтгэлтүвшин нар тогложээ.
Зураг авалт нь 2020 онд эхэлсэн бөгөөд Төв аймгийн Эрдэнэ сум, Хэнтий, Дундговьд хийсэн бол, энэ зун Хайду, Хубилай хааны их цэрэг, тулааны зургуудыг Архангай, Баян-Өлгийн Алтай таван богдод үргэлжлүүлэхээр болжээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet