Чөлөөт бөхийн 12 тамирчнаас Covid-19 илэрчээ
2021 оны 4 сарын 28

Казахстаны Алматы хотоос энэ сарын 23-нд ирсэн чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн 12 тамирчнаас Covid-19 илэрчээ. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр тус өдөр Нью-Дели-Казахстан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн зорчигчдыг “Амар”,  “Новотел”, “Кемпински” зочид буудалд тусгаарлажээ.

Казахстан Улсыг монголын чөлөөт бөхийн шигшээ баг 43 хүний бүрэлдэхүүнтэй зорьсон бөгөөд тамирчдын 35 нь эх орондоо ирээд дөрөв хонож байгаа. Тамирчид Алматы хотод байх хугацаанд 2-3 удаа шинжилгээнд хамрагдан, Монголд ирэхээсээ хоёр өдрийн өмнө шинжилгээ өгөөд бүгд сөрөг гарсан тухай албаны хүмүүс мэдээлж байсан билээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet