Цагийн хүрд амь тавих уу?
2021 оны 4 сарын 27


Улсад мэдээллийн суваг, мэдээний хөтөлбөрөөрөө ноёлж ирсэн МОҮНРТ-ийн “Цагийн хүрд” хөтөлбөр халагдаж эхлэв бололтой. Анх үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлээд одоог хүртэл оршин тогтнож, Цагийн хүрдээр л мэдээллээрээ дамжуулж ирсэн олон нийтийн телевиз, хэдхэн жилийн өмнө мэдээний сувагтай болж байсан нь Л.Нинжжамц захирлын хийсэн гавьяаны нэг. “Монголын мэдээ” сувгийг байгуулж, тусдаа өрх болсноос хойш өдөр, оройн мэдээ цаг тухай бүртээ үзэгчдэд шууд хүрч, иргэдийн мэдэх эрхэд нөлөөлж байв. Гэвч шинэ захирлын томилгоо нөлөөлж, “Цагийн хүрд” мэдээний хөтөлбөр устгалд орж эхлэв ээ. 
NTV, ETV, Eagle news TV, C1, Mongol HD, TV5, SBN, UBS сувгууд нэгдэн “Мэдээллийн урсгал” нэрээр шинэ мэдээний хөтөлбөртэй болжээ. Сонгууль хаяанд дөхөж, намчирхаж эхэлдэг айсуй цаг дор сувгууд мэдээгээ нэг болгож, нэг үзэл санаатай болгох намын нөлөөлөл үү, үгүй юу. “Мэдээллийн урсгал” хөтөлбөрт Цагийн хүрдийг анхлан үзэгчдэд хүргэж байсан нэвтрүүлэгч, МУСГЗ Ж.Бямбаа тэргүүтэй нэвтрүүлэгч С.Чимгээ, Б.Ганбаатар, Ш.Бямбацогт нар ажиллах аж. 


А.Бүрэнбаатар Ерөнхий захирлын суудлаа аваад ердөө сар гаруй хугацааг өнгөрүүлж буй. Гэтэл орсон даруйдаа бөөгийн зан үйл хийж, ажилчиддаа зан үйлийнхээ бурам өгөхийг завдсан, Шадар сайдынхаа гэргийг дэд захирлын суудалд нэр дэвшүүлсэн гээд будлиан хутгах олон зүйлс хийж явна. Харин “Мэдээллийн урсгал” хөтөлбөрт “Цагийн хүрд”-ээ нэгтэж, МҮОНРТ-ийн гол өнгө тэр чигтээ орвонгоороо эргэжээ.  

Тэгвэл асуудал дагуулсан "Мэдээллийн урсгал" хөтөлбөрт МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар өөрийн цахим хуудастаа тайлбар хийжээ. Тэрээр "Тайлбар: "Мэдээллийн урсгал" энэ бол ТВ-үүдийн хийж байгаа контент. Өдрийн цагаар доорх ТВ-үүдээр цацагдана гэж ойлгож байгаа. Цагийн хүрд бол МОҮНТ ийн гол мэдээллийн хөтөлбөр. Цагийн хүрд өөрчлөгдөөгүй, цаашид өөрчлөгдөхгүй гэдгийг баттай хэлье" гэжээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet