”Карантин-14” шоуны бүсгүйчүүдийн фэшн лүүк
2021 оны 4 сарын 27


Улс, нийслэл даяараа хатуу хөл хорио тогтоож, иргэд гэр гэртээ дэглэмээ сахин хорионд орж буй. Харин хөл хориотой байгаа энэ үед үзэгчдээ уйдаахгүй хэмээн “Найрамдал Отгоо” нэрээр алдаршсан Б.Отгонбат тэргүүтэй телевизүүдийн холбооноос “Карантин-14” шоуг санаачилжээ. 10 хоногийн турш олны танил алдартай дуучид, жүжигчдийн хамтарсан шоу тоглолт, хөгжөөнт нэвтрүүлэг зохион байгуулж, амжилттай өндөрлөсөн тус нэвтрүүлгийн сор нь топ Э.Одгэрэл гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Дөлгөөхөн ааш, ховорхон авьяасаа харуулж, үзэсгэлэн гоо, фэшн лүүкээрээ эрхгүй олны харцыг булаасан түүнийг магтан биширсээр байв. Аргагүй л загварын ертөнцийн акул болсон тэрээр үзэгчдээ хүндэлж, шоу нэвтрүүлэгтээ зориулан Италийн тансаг брэнд Elisabetta Franchi-гаас гоёлын худалдан авалтаа хийсэн гэдэг. 


Э.Одгэрэлээс гадна бусад хөтлөгчид ч мөн адил тухайн өдрийнхөө лүүкээр хүмүүсийн харц булааж байлаа. Азийн хатан хаан, мисс Г.Оюунгэрэл, УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг, жүжигчин О.Дөлгөөн, А.Туяа, Б.Батмаа, дуучин А.Хишигдалай тэргүүтэй гоо бүсгүйчүүд өөрсдийн зан характерт тохирсон имиж бүрдүүлэлтээрээ эрхгүй нүд унагааж байв. Хатагтай Э.Одгэрэл Elisabetta Franchi, Valentino болон тансаг брэндээр гоёсон бол Азийн хатан хаан Г.Оюунгэрэлийн өмссөн үндэсний хэв маяг шингээсэн цэнхэр даашинзыг Michel&Amazonka урлажээ. Мөн түүний өмссөн хар хослол Mode fashion брэндийнх аж. Ингээд 10 өдрийн турш биднийг хөгжөөж чадсан үзэсгэлэнт бүсгүйчүүдийн гоёлыг сонирхъё. 

Загварын ертөнцийн акул-Э.Одгэрэл

Азийн хатан хаан Г.Оюунгэрэл

УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг

Жүжигчин О.Дөлгөөн

Жүжигчин А.Туяа

Дуучин А.Хишигдалай

Жүжигчин Б.Батмаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet