“Карантин-14” шоуны од Э.Одгэрэлийн гоёл-Elisabetta Franchi 
2021 оны 4 сарын 22


Хөл хорио тогтоосон энэ цаг үед урлаг, соёлын одод нийлж, “Карантин-14” шоу нэвтрүүлгээр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж буй. Шоу нэвтрүүлгийн үеэр олон сонин, содон зочин урьж, танин мэдэхүйн болоод хөгжилтэй тэмцээн явуулж, дархлаа дэмжиж байгаагаас гадна топ Э.Одгэрэл аргагүй л олны анхаарлыг татсаар байна. Эхний дугаар цацагдаж эхэлснээс хойш “Хөөрхөн хүүхэн болж уу би” дуу дуулж, нууц авьяасаа харуулаад амжсан төдийгүй түүний өмсгөл, гоёл, үзэсгэлэн гоог магтан биширсээр.

Энэ цагийн хамгийн шилдэг топ гэгддэг түүний эл өдрийн сонголт гэхэд Италийн тансаг брэнд Elisabetta Franchi. Сонгодог хар өнгийн болоод өөрийгөө эрхэмлэдэг хатагтайн үдэшлэг, хурал зөвлөгөөн, ёслолд ч хүртэл өмсөхөд тохирсон гангараа. Олныг ангайлгаж, гайхалтай хувцаслалт, лүүкээрээ хараа булааж буй Э.Одгэрэл шоу нэвтрүүлэгтээ зориулж, Elisabetta Franchi-гаас худалдан авалт хийсэн гэнэ шүү.

Үзэгчдээ хүндэлж, өөрийгөө гоёно гэдэг том соёл. Тэр дундаа ажил хэрэгч бүсгүй, фэшниста хүүхнүүдийн унаж тусдаг брэндээр гоёсон нь олон ч хүмүүсийн сэтгэлд хүрч буй биз ээ. Их хотын төвд байрших Elisabetta Franchi-г оруулж ирдэг, олонд Lorublu Лхамаа нэрээр танигдсан Н.Лхамсүрэн хатагтай саяхан Э.Одгэрэл, Д.Пүрэвсүрэн, С.Чимгээ, Ука нарыг брэндийнхээ нүүр царайгаар сонгож, шуугиан дэгдээгээд амжсан. Салбар, салбартаа үнэлэгдсэн акул бүсгүйчүүдийн дэгжин гоёлыг ч хүүхнүүд эрэлхийлээд эхэлсэн гэнэ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet