Luxury брэндийн амин сүнснүүд
2021 оны 4 сарын 17

Хувцас бурхан бие чөтгөр. Чөтгөрүүд зөвхөн Prada-гаар гоёдог бол Монголын салбартаа үнэлэгдсэн сайхан бүсгүйчүүд Италийн тансаг брэнд Elisabetta Franchi-гаар гоёжээ. Бүсгүй хүний ихэмсэг байдал, гоо үзэсгэлэнгийн төгс илэрхийлэл, бардам байх итгэл бий болгодог Elisabetta Franchi брэнд нь 20 гаруй жилийн түүхтэй. Охид, бүсгүйчүүдийн шунан дурлам загварыг танилцуулдаг тус брэндийн хавар, зуны шинэ гоёлыг амилуулж, өөрсдийн гоо сайхан, эрч хүчээ харуулахаар топ бүсгүйчүүд нэгджээ.
 

Загварын ертөнцийн акул 


Топ Э.Одгэрэлийн гоо үзэсгэлэн, ихэмсэг даруу төрх, байгаа байдалтай хэн ч маргахгүй. Жил ирэх бүр үзэсгэлэн гоогоо хадгалсаар яваа түүнийг Elisabetta Franchi-гийн Монгол дахь сахиусан тэнгэр гэж хэлж болно. Их хотын фэшниста хүүхнүүдийн шунан дурлам даашинзыг тэр төгс амилуулжээ. Цагаан, хар өнгө ямагт сонгодог өнгө байдаг. Тиймдээ ч тайван байдал, энгийн хэрнээ ихэмсэг төрхийг бэлгэдсэн цагаан өнгийн торон даашинзыг онцолсон нь энэ.


Поп урлагийн десант Ука
Инстаграм дагагчдаараа улсдаа нэгт жагсдаг од, дайчин бүсгүйд Elisabetta Franchi-гийн хурц боловч эрхэмсэг төрхийг илтгэх сонгодог цагаан өнгийн хослол, урин дулаан цагийн бэлгэдэл болсон торгомсог даашинзыг онцолжээ.

Эфирийн сор од 
Лаванда өнгийн даашинзаар гоёсон энэ бүсгүй аргагүй л энэ цагийн шилдэг хөтлөгч, үзэсгэлэнт нэвтрүүлэгч С.Чимгээ. Тэрээр саяхан СГЗ цол хүртэж, хүслээ биелүүлээд амжсан. Elisabetta Franchi-гийн лаванда өнгийн гоёл бол хавар, зуны шинэ коллекци. Охидын гоо сайхан, хайр сэтгэлийн бэлгэдэл болсон тансаг үнэрт лаванда цэцэг, ид шидийн гэмээр гайхам өнгө аргагүй л энэ зуныг гэрэлтүүлнэ. 


Зэгзгэр бүсгүйн шилмэл сонголт
Дахин давтагдашгүй, хэзээ ч хуучирч моодноос гардаггүй сонгодог өнгө, ажил хэрэгч бүсгүйчүүд болон албан уулзалт, үдэшлэг, онцгой үед ч зайлшгүй туслах ганган загварыг топ Пүүжээ харуулжээ. Түүний өмссөн даашинз, хослол нь загварын экспертүүдийн онцолдог сонгодог жишээнүүдийн нэг. Бүсгүйчүүдийн шүүгээнд заавал байх уг загварын өнгө сонголт, загварын шийдлийн тухайд яриад байх зүйл илүүц биз ээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet