461-р ангид хоригдож буй Н.Түвшинбаяр Covid-19 халдвар авчээ
2021 оны 4 сарын 15

Улсын начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан хэргээр цагдан хоригдож буй олимпын аварга, МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Covid-19 халдвар авсан нь батлагджээ. Тэрээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа бөгөөд энэ сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг яллагдагчаар тооцон 20 хоног хорих шийдвэр гаргасан. Аварга торны цаана хоригдож байхад эхнэр н.Оюунбилэг нь Э.Энхбатыг сахиж, бие илаарштал нь хамт байхаар Сөүл хотыг зорьсон билээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet