“Маяара” брэндийн эзэн Э.Азжаргал гоо сайхны салоны золиос болжээ
2021 оны 4 сарын 15

Бүсгүй хүн бүр гоо сайхандаа гойд анхаарч, өдөр ирэх бүр арьсаа арчилж, улам үзэсгэлэнтэй болохыг хичээдэг. Төрөлхийн сайхан арьстай үзэсгэлэнт бүсгүйчүүд бий ч нүүрэн дээр гарсан жижиг өө сэвийг ч болов ор мөргүй арилгахыг хүсдэг нь нууц биш. Гэвч тэр бүрийд хүссэн үр дүндээ хүрч, арьсаа эмчлүүлж чадах гоо сайхны салон олно гэдэг тун хэцүү. Найдваргүй мэдргэжлийн бус хүмүүс ажиллах салон нэртэй газрууд ховор тохиолдолд тухайн үйлчлүүлэгчээ хохироож орхих нь их. Тэгвэл “Маяара” брэндийн үүсгэн байгуулагч Э.Азжаргал нүүрний нөсөө толбоо арилгахыг хүсэж, нэгэн гоо сайхны салонд хандсан ч тус салон түүний нүүрийг түлж, бөдөнгийн өндөг шиг болголж орхижээ. Тус салонд хандахад тоосон ч шинжгүй байсан хэмээн Э.Азжаргал цахим хуудастаа учирлан бичжээ. 
Тэрээр “Бөдөнгийн өндөг шиг нүүртэй болсон түүх
3 сарын 11-нд би нүүрний гоо сайхнаа алдсан хар өдөр. Cold plasma-д орсноос хойш 10 хоногт тайван, айдасгүй байсан. "Нүүрний арьс гоё болчихно. Болзоонд явна, турна..." гэж бодож байсан. Одоо 1-2 жилдээ болзоо, шоу, гадуур дотуур явах, уулзалт арга хэмжээнд орж чадахааргүй нүүртэй болсон. Сэтгэлээр унаад улам их идэж таргалав. Уулзсан хүн бүр #Яаанаа гэнэ. "Зүгээр байсан нүүрийг яаж байгаам бэ гэж хүн бүр загинана". Энэ бүхэн илүү гоё болох гэсэн шуналнаас л болсон. Өмнө нь зүгээр л байдаг байсан. "Охид, бүсгүйчүүд янз бүрийн лазер, тариа, эмчилгээ хийлгэдэг гэнэ, хамтдаа гоё болье" гэж найз охинтойгоо ярьснаар энэ шийдвэрт хүрсэн. Охид, бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд "Маш сайн судалж байж нүүрэндээ элдэв эмчилгээ, янз бүрийн лазер хийлгээрэй" гэж зөвлөх байна.
Одоо бол миний нүүрээр дүүрэн цэгэн бор сорив үлдсэн. #ЯгБөдөнгийнӨндөгШиг 
Арьсны онцлогоо мэдэхгүй хэт хүчтэй, түлж хийснээс үүдэн миний нүүрэн бор бор соривнууд үлдсэн. Би 10 өдөр нүүрэндээ дусал ч ус хүргэлгүй, цац, түрх гэсэн мөнгөжүүлсэн цацлага, гель түрхсэн. Түлсэн тав нь унасны дараа бөөн бор сорив үлдэв. Нүхжилт, өнгөн үрчлээ, нөсөө толбо арилдаг гэсэн юу ч арилаагүй харин ч нэмэгдэв. Нөгөөхийг нь дарах гээд крем, пудр түрхэхээр хөхрөөд ёстой муухай болчихно. Өөр хэдэн эмнэлэгээр явж нүүрээ үзүүлсэн. "Үнэндээ хэлэх үг алга даа. Хүний нүүрийг яаж ийм болгож чаддаг байнаа гэж байсан". Би нүүрний арьсаа буцаад өмнөх шигээ болгое гэвэл багадаа 9 сарын эмчилгээ, 6-10 сая төгрөг зарцуулна гэсэн. Ингээд бүрэн арьс чинь эмчлэгдэхгүй гэсэн. "Ер нь гоо сайханч мэргэжилтэй, мөнгө хөөсөн янз бүрийн гоо сайхны газрууд нээгдсэн гэнэ. Ийм нүүртэй болж байгаа хүмүүс зөндөө, гэхдээ чиний нүүрийг арай аймаар болгочихож гэсэн".

 

Нүүрийг минь ийм болгосон газартай очоод уулзтал нөгөө Cold plasma-ын арга буюу нүүрийг минь ийм болгосон аргаараа буцаан эмчилж өгнө гэсэн. (аппарат нь жижигхэн үзэг шиг юм байсан) "Зарим хүний нүүр ийм болчихдог" гэж хээв нэг хэлэх тэр хүүхний яриаг сонсоод багтарж үхэх шахсан. Би энэ нүүрнээсээ болж маш их зүйл алдаж байхад юу ч болоогүй юм шиг ингэж хариулж байгаа газрыг шүүхэд өгөхөөр шийдлээ. Яг ийм чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгч байвал зөвлөгөө өгч туслаач.
Би уул нь юмыг судалдаг гэхдээ энэ удаа судлалгүй найзын линк явуулсан газарт очоод орчихдог үнэн буруудлаа. Нэг удаа ийм лазер шиг юм хийлгэсэн гэж 600,000 төгрөг төлсөн. Гэтэл одоо 6-10 сая төгрөг, 1 жилийн хугацаанд эмчлүүлэх болчихоод сууж байна. 
Яах уу? Ямар арга чарга байх уу?” гэжээ. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet