А.Бүрэнбаатар өрөө төлж, Шадар сайддаа тал засав
2021 оны 4 сарын 15


МҮОНРТ олон нийтийн өмч боловч аль нам олонхийн суудал авсан байна тэр намын үзэл баримтлалыг барьж ирдэг гэгддэг. Ерөнхий захирлаа сонгохдоо хүртэл эрх баригч намд хүчин зүтгэдэг хүнийг томилох ёстой. Тиймдээ ч намын нэр барьсан захирлууд халаа, сэлгээ хийж, МҮОНРТ гэх айлын өрхийн тэргүүний суудал байнга ганхсаар нэг л урагшгүй байдаг нь хэвээр. 
Өнгөрсөн оноос эхлэн Л.Нинжамц захирлыг албан тушаалаа урвуулан ашиглан, зүй бус үйлдлүүд хийсэн гэж тус телевизийн ахмад сэтгүүлчид нь шахсаар байгаад дарж авсан. Гэвч Н.Дэмбэрэл ирээд ганц ярилцлага хийсэн болчихоод бас л суудлаасаа буув. Харин өдгөө залуу үеийн төлөөлөл болсон сэтгүүлч А.Бүрэнбаатар Ерөнхий захирлын суудлаа хүлээж аваад сар гаруй хугацааг өнгөрөөжээ. 
Үнэхээр олон нийтийн хүсэн хүлээсэн залуу үеийн төлөөлөл, телевизийнхний хүндэтгэлийг авч чадаж байна уу гэхээр бас үгүй. Түүнийг Шадар сайд С.Амарсайханы нөлөөллөөр захирлын суудалд суусныг улс төр болоод уран бүтээлчид нь санал нэгддэг.
Тиймдээ ч захирал болсон даруйдаа өрөө төлөхөөр зэхэж, Шадар сайдын гэргий Ч.Ичинхорлоог дэд захирал болгох хүсэлтэй байгааг уламжлан захирлуудын зөвлөлд нэрийг нь багтаасан байна. 
Үүгээр ч зогсохгүй хувийн зан үйл, ашиг сонирхлоо хэтрүүлэн хэрэглэж өрөөндөө бөөгийн зан үйл хийсэн гэх. Хийсэн зан үйлийнхээ заслын бурмаа тэрээр телевизийн ажилчиддаа өгөх санал гаргаж, хоолонд нь хийхийг завдсан ч бүтэлгүйтсэн аж. Захирлын дамжуулж өгсөн хэдэн атга бурмыг хоёр тогооч хоолонд ойртуулаагүй ч тус байгууллагын уран бүтээлчид, ажилчид нь ажилчдынхаа хоолны газраар ороогүй гэнэ. Бөөгийн уг авсан байж болох ч ажлын байрандаа тэр бүү хэл ажилчиддаа ийм үйлдэл гаргана гэдэг зүйд нийцэхгүй л байлтай. 
Энэ мэт Ерөнхий захирлын суудалд суусан хүмүүс телевиз удирдах бус хувийн ашгаа хөөж явдаг нь хэзээ дуусгавар болох вэ.


 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet