Ө.Содгэрэл Загвар зохион бүтээгчдийн холбооны ерөнхийлөгчөөр томилогджээ
2019 оны 10 сарын 14

УИХ-ын гишүүн асан М.Зоригтын бэр, BURO олон улсын дижитал сэтгүүлийн Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч Ѳ.Содгэрэл Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Залуудаа загвар өмсөж, runway алхаж явсан энэ бүсгүй нөхрөө дагаж гадаадад олон жилийг үдсэний дараа эх орондоо ирж хувийн карьераа хувцас загвар, шоу бизнесийн ертөнцөд эхлүүлсэн. www.buro24.mn сайтаа эрхлэхийн сацуу үнэ цэнэтэй рекламанд ч тоглочихдог тэрээр олон улсын загварын салбартай холбоотой ажилладаг бѳгѳѳд ѳѳрийн ажлын хүрээнд дотоодын дизайнеруудыг сурталчлан олонд таниулах байдлаар дэмжсээр ирсэн аж. Тэрээр загварын холбооны удирдлагаар сонгогдсоноор Монгол дизайнеруудыг идэвхжүүлэх, олон улсын загварын салбартай хѳл нийлүүлэн алхахад чиглүүлэх, Улаанбаатарт нэгдсэн загварын долоо хоногийг зохион байгуулах гэх зэрэг олон ажил хийхээр тѳлѳвлѳѳд байна.

Монголын Мэргэжлийн Загвар Зохион Бүтээгчдийн Холбоо нь Монголын загварын салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлж, амжилтын төлөө хамтдаа ажиллах зорилготой төрийн бус байгууллага бөгөөд анх 2017 онд шинэ үеийн төлөөлөл болсон дизайнеруудын бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагджээ. Холбоог анх "Моналун Кютур" компанийн захирал Б.Номунгэрэл, "Мишел Амазонка" компанийн захирал Ч.Мөнхжаргал, "Мюз Арт Хаус" компанийг үндэслэгч, дизайнер Г.Цас болон "Күйн Фейшн Хаус" компанийн үндэслэгч, дизайнер Д.Энхмаа нар үүсгэн байгуулж байсан бол одоогоор тус холбоонд нийт 12 дизайнер, уран бүтээлчид нэгдсэн байна. Холбооны ерѳнхийлѳгчѳѳр дизайнер Б.Номунгэрэл 2017 оноос эхлэн ажилласан бол, ийнхүү дүрмийн дагуу хоёр жилийн хугацаа дуусгавар болсны дараа шинэ удирдлагыг сонгоод байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 10-28 19:47
    Retweet (32)
  • 10-14 12:41
    Retweet (19)
  • Retweet (15)
  • 09-27 09:54
    Retweet (14)
  • 10-14 15:31
    Retweet (12)
  • 10-14 10:16
    Retweet (10)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • 11-15 13:14
    Retweet (4)
  • 11-15 12:22
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-15 13:14
    Retweet (1)
  • 11-15 13:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-15 13:28
    Retweet (0)