Зөвхөн ГРАНДААС уншиж болох мэдээнүүд!
2019 оны 10 сарын 11

Үзэл санаа бүхий даацтай мэдээ материал, урд өмнө нь хаана ч гарч байгаагүй сонирхолтой скандал сенсаациудаар баялаг Гранд сэтгүүлийн цоо шинэхэн дугаар худалдаанд гарлаа. Хотын дарга асан Г.Мөнхбаяр анхны эхнэрээсээ салж, эрүүгийн ертөнцийн зартай хурандаа нарын нэг “шанага” М.Ганболдын охин М.Уянгатай сууж, хэнз үрийн зулай үнэрлэсэнийг, УИХ-ын экс гишүүн асан, өдгөө АНУ-д элчингээр сууж буй Ё.Отгонбаяр “Нүүдэлчин” группт хүргэн орж, алс холын Америкт хайр дурлалдаа умбанхан байгааг зөвхөн “Гранд”-аас унших боломжтой. Түүнчлэн бизнесийн ертөнцөд давгүй СЕО гэх үнэлгээ авдаг байсан “Сүү”-гийн Б.Гантулга юуны учир “Сүү” ХК болон Lend.mn-ий гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгсөн, Монголын хурган баячууд сүүлийн үед хаана очиж үдшийн зоог барьж, үлгэрийн мэт шоу хөтөлбөр хэрэгжүүлж байгаа, загвар өмсөгч С.Эрдэнэцогт ямар бүсгүйтэй болзож байгаа, “Алтан Дорнод Монгол”-ын өв залгамжлагчаар хэн тодорч болох вэ, түүнчлэн Н.Энхбаярын ууган хүү Э.Батшугарын эхнэрүүдийн номинацид ямар бүсгүйчүүд өрсөлдөж, хэн ялах магадлалтай байгаа, алчуурны алдрыг хямдхан хүртээгүй бүсгүй хэн болох зэрэг сонирхолтой мэдээллүүдийг зөвхөн Грандын 10 дугаар сарын цоо шинэхэн дугаараас та унших боломжтой.   

Харин “Гранд би” зочны хойморт тун сонирхолтой эрхэм уригдсан нь Монголын санхүүгийн ертөнцөд 17 жилийн ноёрхлоо тогтоосон “Бизкон аудит” компанийн ерөнхийлөгч Л.Отгонбаяр уригдаж, монгол бизнесмэнүүдэд “хичээл заасан” байна. Бизнес эрхэлж буй хэн бүхний унших ёстой энэ ярилцлагаас та ажил хэргийн ертөнцөд хэрхэн амжилт олох, ихэнх бизнесмэнүүд ямар нийтлэг алдаа гаргадаг болох, компанийн засаглал, санхүүгийн сахилга батыг хэрхэн нутагшуулах зэрэг олон чухал асуултдаа хариулт авч болох нь ээ.

Грандаа амтархан уншаарай. Үнэ ердөө 5000 төгрөг.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 10-28 19:47
    Retweet (31)
  • 10-14 12:41
    Retweet (19)
  • 09-27 09:54
    Retweet (14)
  • 10-14 15:31
    Retweet (12)
  • 10-14 10:16
    Retweet (10)
  • Retweet (9)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • 11-15 12:24
    Retweet (4)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-15 12:22
    Retweet (1)
  • 11-15 12:14
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 11-15 12:57
    Retweet (0)
  • Retweet (0)