Т.Ариунаагийн асаж дүрэлзсэн залуу нас, очир эрдэнэ мэт гялалзсан оргил үе, тэнгэр шиг байхын ухаан
2019 оны 10 сарын 10

Монгол Улсын гавьяат жүжигчин, Алтан гадас одонт, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа 15 дахь бүрэн хэмжээний “Тэнгэр шиг бай” тоглолтоо хийхэд бэлэн боллоо. Тэрээр ирэх арваннэгдүгээр сарын 8-нд “Буянт-Ухаа” спорт цогцолборын танхимд “Тэнгэр шиг бай” хэмээх өөрийн бие даасан тоглолтоороо фенүүдтэйгээ уулзаж, нэгэн үдшийг хамт өнгөрүүлэхээр зэхжээ.

Одоогоос арван жилийн өмнө тоглогдсон “Гайхамшигт үдэш” тоглолт тухайн үедээ үзэгч олныг байлдан дагуулж, эмэгтэй соло дуучдаас ялгарч, урьд хожид байгаагүй сэтгэл хөдөлгөм үзүүлбэрээрээ тэсрэлт хийж чадсан юм. Тэгвэл яг арван жилийн дараа Монголын нэрт яруу найрагч О.Дашбалбарын алдартай "Тэнгэр шиг бай" шүлгийн нэрээр өөрийн тоглолтоо нэрлэн, үнэнч фенүүдээ, урлагт дурлагсад, үзэгч олон, Монгол зон олныгоо “Тэнгэр шиг бай” хэмээн уриалж буй нь энэ аж.

Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа: “Та бүхэнтэйгээ уулзаагүй 10 жилийн хугацаа маш хол байлаа. Бүх юмс өөрийн цаг хугацаатай байдаг гэж боддог. Төрөх хийгээд үхэх цаг хугацаа, тарих хийгээд тарьснаа хураах цаг хугацаа, дуугүй байх хийгээд ярих цаг хугацаа, дайтах хийгээд найрамдах цаг хугацаа бүхэн өөрийн мөчлөгтэй. “Тэнгэр шиг бай” тоглолт маань тэр цаг хугацааг хүлээсэн биз. Би энэ удаагийн тоглолтоо хийхийн тулд нэлээд эрэл хайгуулыг хийсэн. Хүмүүс амьдралын баяр баясгалан, сайн сайхныг үргэлж эрж хайж байдаг. Энэ эрэл хайгуул нь гадаад болон дотоод ертөнцийнх гэж бий. Миний хувьд энэ эрэл хайгуулыг дотоод ертөнцөөсөө эхэлж, өөрийгөө ялж гарах, өөрийгөө бусдад нээх, бусдыг өөртөө нээх он жилүүд байсан юм” гэв.

Тоглолтыг зохион байгуулж буй нийт хамт олны зүгээс дэлхийн хэмжээний тайз засал, хөгжмийн дуугаралт, бүжиг дэглэлтийг үзэгчдэд мэдрүүлэхээ амлаж мэргэжлийн уран бүтээлчийн чансаа заасан тоглолт болохыг онцолж байлаа. Тоглолт гурван хэсгээс бүрдэх ба хэсэг бүрийг өөр найруулагч найруулна. Асаж дүрэлзсэн залуу нас, очир эрдэнэ мэт гялалзсан оргил үе, тэнгэр шиг байхын ухааныг илэрхийлэхээр төлөвлөжээ.

Эхний хэсэгт 1990-ээд оныхоо дууг дуулах бол хоёрдугаар хэсэгт шилдгийн шилдэг дуугаа үзэгчдэдээ хүргэх гэнэ. Жишээлбэл, “Дурлал шиг асна”, “Бундан зүрх”, “Үл таних эмэгтэй”, “Чамдаа уусна”, “Миний амьдрал”, “Би”, “Ирэх л гэж”, “Нандин учрал”, “Жаргаж үзээгүй дурлал”, “Чи минь”, “Үггүй мордсон чи минь” гэх мэт 18 шилдгийн шилдэг дуугаа хоёрдугаар хэсэгт зориулан дуулах юм байна.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (11)
  • 11-15 11:19
    Retweet (5)
  • 11-15 12:24
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-15 11:22
    Retweet (2)
  • 11-15 11:04
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-15 10:59
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-15 12:25
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-15 12:18
    Retweet (0)