Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын жишиг тогтоосон үдэш
2019 оны 10 сарын 7

Нийтийн дууны шинэ үеийн төлөөлөл, дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нарын "Хайрлая" тоглолт энэ сарын 1-ний өдөр "Монгол бөхийн өргөө"-нд боллоо. Тасалбарын үнэ цэнэ, тайз засал, гэрэлтүүлэг, найруулгаасаа эхлээд нийтийн дууны уран бүтээлчдийн нийтлэг жишгийг эвдсэн энэхүү тоглолт үзэгчдэд барьсан сюрпризээр дүүрэн байв.

Амаржаад ердөө хоёр сар болж байгаа Х.Мөнгөнцэцэг тайзыг эзэгнэн, цээл сайхан хоолойгоороо үзэгчдийн хүлээсэн сэтгэлийг дэвтээв. Хоёр цаг гаруй үргэлжилсэн тоглолт үзэгчдийн хувьд хорин минут шиг л хурдан өнгөрөв үү гэмээр... Хамтдаа дуулж, хамтдаа жаргаж сонссон "Хайрлая" тоглолт яах аргагүй нийтийн дууны соёлыг шинэ түвшинд гаргалаа гэж тамгалмаар санагдаж байлаа. Хос дуучид ч хэдийнэ үеийн уран бүтээлчдээсээ ялгарч, хөгжим урлагийн тайзнаа хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрчээ. Урлагаар холбогдсон хувь тавилангаа тэд уянга эгшгээр аргадан дуулж чадлаа. Уярал, ухаарлын учрал бүхэн эгшиг болон түглээ.

 

Тоглолтыг хүндэтгэн тайзнаа Зууны манлай дуучин Б.Сарантуяа, "Харанга" хамтлагийн дуучин, Соёлын Гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат дуулж, хөг эгшиг нэмсэн нь бахархам байв. Хайр бүхэн гэрэл түгээж байг ээ. 

"Хайрлая" тоглолтын хайр гэрэлтсэн гэрэл зургаас уншигчдадаа толилуулж байна. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 10-28 19:47
    Retweet (32)
  • 10-14 12:41
    Retweet (19)
  • Retweet (15)
  • 09-27 09:54
    Retweet (14)
  • 10-14 15:31
    Retweet (12)
  • 10-14 10:16
    Retweet (10)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • 11-15 13:14
    Retweet (4)
  • 11-15 12:22
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-15 13:14
    Retweet (1)
  • 11-15 13:12
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-15 13:28
    Retweet (0)