Эмэгтэй хүн бүрийн “эрдэнэсийн сан”-д байх ёстой 9 гоёл
2019 оны 7 сарын 4

Гоёл чимэглэл бол ямар ч хувцаслалтыг төгсгөж, төгс болгодог, сүүлийн түлхүүр “амт” юм. Цамц, өмдийг хослуулна гэдэг хялбар боловч “гоёно” гэдэг арай өөр асуудал. Гоёл чимэглэлийн ачаар энгийн хувцаслалт ч анхаарал татам харагдаж чадна. Гоёл чимэглэлийн үндсэн ангилалуудаас загварлаг эмэгтэй бүрт байвал зохих, юм юман дээр зохицдог 9-ийг сонгон танилцуулж байна. Чамд эдгээр байхад “эрдэнэсийн сан”-д чинь юу ч дутагдахгүй.

Хүзүүний зүүлт

Кулонтой урт зүүлт

Урт, өргөвтөр гинжтэй, голдоо чулуу юм уу кулонтой зүүлт. Янз бүрийн урттай байдаг ч, хөхний зураасын дээгүүр төгсөхөөр байвал сайн шүү. Хоолойтой цамц, гүн энгэртэй даашинз, майк, нимгэн свитер гээд маш олон хувцсан дээр зохицуулж зүүж болно.

https://www.instagram.com/p/Brh09Nilu8a/

Жижигхэн чамин зүүлт

Богино, нарийхан гинжтэй, ойрхноос л мэдэгдэх жижиг чамин кулонтой зүүлт. Ийм зүүлт бараг л бүх хувцсан дээр тохирдог учраас хүзүүнээсээ салгахгүй байсан ч болно. Срочка, майк, футболк, пиджакны дотуур зүүхэд хамгийн тохиромжтой. Мөн ийм зүүлтнээс хэд хэдийг цуглуулаад, хувцсандаа тохируулан давхарлаж олноор нь зүүж болно.

https://www.instagram.com/p/BlSNqtPDhhS/

Стейтмэнт зүүлт

...буюу том, анхаарал татам зүүлт. Хэдхэн жилийн өмнө загварын ертөнцөд шинээр орж ирсэн мөртлөө одоо хэдэн мянган төрөл, загвараараа хаа сайгүй зарагддаг болсон энэ зүүлтээр срочкан захтай цамц, майк, даашинз, футболк, ноосон цамц гээд бүх төрлийн хувцсыг чимж болно. Гагцхүү өнгө нь л зохицох ёстой. Ихэвчлэн тохиромжтой харагдах өнгийг сонгоё гэвэл металл, хар, цагаан чиний сонголтонд…

https://www.instagram.com/p/Ba_-raTjy_u/

Бугуйвч

Резинен бугуйвч

...буюу эрхи шиг загвартай, сувс, бөөрөнхий чулуугаар хийгддэг, сунадаг бугуйвч. Хөдөлгөөнд саад болдоггүй, зүүхэд амархан ийм бугуйвчийг цагтай хослуулж зүүвэл гоё харагдана. Дангаараа ч бүх төрлийн хувцсан дээр тохиромжтой.

https://www.instagram.com/p/Bp_xlhnFvMk/

Гаван бугуйвч

Хэдий өмнөх жилийнх шиг хүчтэй байхаа больсон ч гаван бугуйвчны тренд дуусаагүй. Мөн металл гаван бугуйвч ажил хэрэгч хувцсан дээр бусад ямар ч бугуйвчнаас илүү зохицно. Мөн өдөр, оройн алинд ч тохиромжтой гэдгээрээ давуу талтай.

https://www.instagram.com/p/Bn8Lrn0DYUX/

Бөгж

Коктейл бөгж

Онцгой арга хэмжээнүүдэд гараа чимэхэд нэг том коктейл бөгж заавал хэрэг болно. Өдөр болгон даруухан өнгөрнө гэж байхгүй, тийм үү?

https://www.instagram.com/p/Bj9VJrGliHu/

Багц бөгж

Нийлүүлж ч болдог, салгаж ч болдог “багц” бөгж өдөр бүр өмсөгддөг хэрнээ өөр өөр харагдах чадвартай. Хэрвээ коктейл бөгж байхгүй, гэхдээ маникюр хийлгэсэн гарандаа анхаарал татмаар санагдвал нийлүүлээд томоор нь зүүчихнэ. Хуруугаа даруухан байдлаар чимэхийг хүсвэл салгаад ганц ганцаар нь, эсвэл өрөөд зүүчихэж болно. Чөлөөтэйгөөр загварчилж болдог ийм бөгж ядаж ганц ч болов байх хэрэгтэй байгаа биз?

https://www.instagram.com/p/BsYdYETFinT/

Ээмэг

Стейтмент ээмэг

Аварга том, анхаарлыг шууд нүүр царай луу авчрах ээмэг. Эмэгтэй хүн болгонд нэг ч болов ийм ээмэг байх хэрэгтэй. Хувцас, үс засалт хоёр чинь гангалах хүслийг чинь бүрэн гүйцээхгүй үед ийм ээмэг л хэрэг болно. Ялангуяа хар, юм уу тунгалаг шигтгээтэй том ээмэг юм юман дээр зохицдог учраас их амар байдаг. Стейтмент ээмэгтэй үедээ зүүлт зүүх гэсний хэрэггүй.

https://www.instagram.com/p/BqHa5_Zl_A7/

Шигтгэдэг ээмэг

Бяцхан, цэвэрхэн ээмэг ажил, аялал, зугаалга, болзоо, найзуудын чөлөөт уулзалт, амралтын өдрүүд гээд хаана ч хэрэгтэй. Энгийн болор шигтгээнээс гадна этгээд зурагтай шигтгэдэг ээмэг ч байж болно.

https://www.instagram.com/p/Bq6x_UTFfBg/

Танд хэд нь байна?

Загварлаг байхын нууцыг гоёл чимэглэлээс эхлүүлсэн Luxenter бренд Шангрилла Малл-ын 2 давхарт Монгол бүсгүйчүүдэд үүд хаалгаа нээн ажиллаж эхэлсэн байна. Дээрх гоёлуудыг, дээрхээс ч гоё олон арван төрлийн гоёлуудыг очоод зүүж үзэж өөрийн хэв маяг, хүсэл сонирхолдоо тааруулан сонгон авах боломжтой. Догь байгаа биз. Энэ зун эрдэнэсийн сангаа Luxenter-ын урласан бүтээлээр “бүл нэмээрэй” бүсгүй минь. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (23)
  • 09-20 07:51
    Retweet (16)
  • Retweet (10)
  • Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 09-20 07:00
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 09-20 07:52
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 09-20 08:16
    Retweet (2)
  • 09-20 08:02
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 09-20 09:14
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)