Загварлаг байхын нууцыг гоёл чимэглэлээс эхлүүлсэн “урлаач” - LUXENTER
2019 оны 6 сарын 27

Өвлийн хүйтэн өдрүүд, хаврын жихүүдэс хүргэм салхи шуурга, тогтсон ажлын горимоос хэн хүнгүй л залхаж эхэлдэг. Гадаа дулаахан болохын хэрээр бид хувцасны шүүгээгээ нимгэлж, өнгөлөг хөнгөн хөөрхөн хувцаснуудаа ил гаргадаг даа. Тэгвэл зуны урин дулаан өдрүүд эхэлж бүсгүйчүүд нимгэн хувцсаар шүүгээгээ дүүргэж, догдлолд автчихсан байгаа шүү дээ. Яг үүнтэй ижил гоёл чиглэлээ хийдэг “эрдэнэсийн сан”-даа салхи оруулж амжаа болов уу? Урин дулаан ирэхэд зүүх гоёл чимэглэл ч дагаад “хавар, зуны” аястай болдог мэт. Хэрэв хараахан “салхи оруулж” амжаагүй байгаа бол онцгой зочинтой чамайг танилцууъя. Хэн гээч?

Үүнээс өмнө бүсгүй хүн болж төрснөөрөө бид эрчүүдээс юу юугаараа давуу талтай талаар бодож үзье. Хүссэн загварын гоёл чимэглэлийг зүүж бурхнаас бэлэглэсэн гоо сайхнаа улам тодруулж болдгоороо. Шунал хөдөлгөм гоёлуудыг ёоз ёозоор нь “өмсөж” өөрийнхөө үнэ цэнийг нэмж, өөртөө илүү итгэлтэй болж, бусдыг өмнө гоо сайхнаа гайхуулж чаддагаараа. “Бүсгүй хүн болж төрснөөрөө бахархаж явдаг шүү” гэх үгийг энэ үед ч мөн эргэлзээгүй хэрэглэж болно.

Саяхан бүсгүй хүний сурсан зангаараа инстаграмаар хувцас загвар болоод энэ оны тренд болж байгаа акксесууруудыг харан нүд унагаж явтал “https://www.instagram.com/luxenteroficial/ “-ын нүүр хуудсанд саатаж,ёстой тансан гоёлууд дунд “хөл алдав”. “Ямар гоё акксесуарууд вэ, энэ энэ энэ минийх болвол үнэхээр гоёоо” гэсэн бодол толгойноос гарахгүй явсаар хэдийнээ энэ брендийн тухай судалж мэдээд өчнөөн олон гоё зургуудыг утсан дээрээ хадгалсан байв. Ганцаараа гоё зүйлсийг мэдээд өнгөрөх нь дэндүү аминчхан тул Гоолингоочуудтайгаа ч бас хуваалцахаар шийдлээ!

https://www.instagram.com/p/BtRCuKEF-xH/

LUXENTER бол Испанийн гоёл чимэглэл үнэт эдлэлийн салбарт 40 гаран жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй хүчирхэг брэнд юм байна. 40 жилийн турш дэлхийн өнцөг булан бүрт үзэсгэлэнт бүсгүйчүүлийн ажил хэрэг, баяр ёслол, арга хэмжээ хийгээд эгэл жирийн өдрүүдэд нь ч “гялбаа” нэмсээр ирсэн байна гээд боддоо? Энэ олон жил хэрэглэгчийнхээ итгэлийг алдаагүй учраас оршин тогтносоор байгаад нь нэг их эргэлзэх зүйлгүй мэт.

https://www.instagram.com/p/Bj4CyGulGyy/

Тэд нүүр хуудсандаа “Ямар ч эргэлзээгүйгээр, бидний гайхалтай хүч бол бидний багийг бүрдүүлдэг хүмүүс юм” хэмээн бичжээ. Тэгвэл бүсгүйчүүлийн итгэлийг алдаж үзээгүй Luxenter брендийн чадварлаг багийнхны урласан бүтээлүүдийг харцгаая?

https://www.instagram.com/p/Bt1KkljFW-W/

Luxenter брендийн бусад гоёл чимэглэл үйлдвэрлэгчидээс ялгарах онцгой чанар нь 925 сорьцын мөнгөн эдлэл, байгалийн чулууг (циркон болон бусад) шигтгэж илүү гоёмсог, үнэтэй болгож өгдөг нь. Хүн өөрөө байгалийн амьтан, натурал бүтээгдэхүүнтэй илүү ойр байж эдэлж хэрэглэх давуу талуудыг ч гаргаж өгсөн байна.

https://www.instagram.com/p/BoLk3i4jcYq/

Ээмэг, бөгж, пийрсинг, хүзүүний зүүлт, цаг, бугуйвч гээлд бүсгүй бүрийн гоёл чимэглэлийн цуглуулга болсон эдгээрээс алийг нь ч сонгох боломжийг ч мөн нэмсэн нь тэдний өөр нэг онцлог, давуу тал ч байж мэднэ.

https://www.instagram.com/p/BqJ31H7FVXh/

Ээмэг зүүлт, үнэт эдлэлийг бүсгүйчүүд 2 шалтгаанаар зүүдэг гэнэ. Нэг нь удам дамжиж ирсэн үнэт эдлэл, нөгөө нь загварын чиг хандлага өмссөн хувцас, очих газар, уулзах хүмүүсдээ зориулж уялдуулж хэрэглэдэг өдөр тутмын хэрэглээ. Харин орчин үеийн хээнцэр бүсгүйчүүл 2 дахь шалтгаанаар гоёл зүүсгэлийг өдөр тутамдаа зүүх болжээ. Уламжилж ирсэн цөөн төрлийн аксессуараас татгалзаж ганган дэгжин, загварын чиг хандлагад тохируулдаг нь өнөөгийн энгийн хэрнээ эгэлгүй нэг хандлага. Тэр ч утгаараа Luxenter бренд хэрэглэгчиддээ үнэ цэнтэй 7-8 коллекцийн хэдэн мянган загварыг нэг дор санал болгодог байна.

https://www.instagram.com/p/BuB8RblFkiw/ 

Зөвхөн баяр ёслол, арга хэмжээнд зүүгээд өөр газар яагаад ч зүүж болдоггүй “хэт хүнд”  гоёл чимэглэлийн загваруудаас даван гарч, бүсгүйчүүлийн хэзээ ч хаана ч зүүж, гоо үзэсгэлэнгээ тодотгож болох боломжийг олгодог нь хэдэн мянган хэрэглэгчээ татсна гол шалтгаануудын нэг юм.

https://www.youtube.com/watch?v=OTVPnMhctXg

Загварлаг байхын нууцыг гоёл чимэглэлээс эхлүүлсэн Luxenter бренд Шангрилла Малл-ын 2 давхарт Монгол бүсгүйчүүлд үүд хаалгаа нээн ажиллаж эхэлсэн байна. Дээрх гоёлуудыг, дээрхээс ч гоё олон арван төрлийн гоёлуудыг очоод зүүж үзэж өөрийн хэв маяг, хүсэл сонирхолдоо тааруулан сонгон авах боломжтой. Догь байгаа биз. Энэ зун эрдэнэсийн сангаа Luxenter-ын урласан бүтээлээр “бүл нэмээрэй” бүсгүй минь.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (16)
  • Retweet (14)
  • Retweet (6)
  • Retweet (3)
  • 11-21 10:41
    Retweet (3)
  • Retweet (3)
  • 11-21 10:44
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-21 10:43
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-21 10:08
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-21 10:54
    Retweet (0)
  • 11-21 10:50
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)