Жа ноёнтны олимпийн найдварт ан цав суулаа
2019 оны 6 сарын 11

Төрийн хошой соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров бидний хувьд эгээ л баастай бурхан. Түүний хөгжим, түүний үзэл санаа, түүний оюун санааны байлдан дагуулал, буй бүхэн нь идеал билээ. Гэвч төгс зүйл, золиосгүй амжилт гэж байдаггүй хорвоо, хувийн амьдралын тухайд чамгүй адармаатай намтар түүхтэй ноён соёрхолтын хүүхдүүдээс морин хуурч Ж.Уугантуяа, загвар өмсөгч, хөгжмийн зохиолч Ж.Дамдинцэрэн, “Voice of Mongolia” тэмцээнээр дуу хоолойнй бядаараа олныг гайхашруулагч Ж.Ариунжаргал гурав өдгөө нийгмийн тайзнаа эцгийнхээ нэрийг алдаршуулж яваа. Голомт залгах хүү Ж.Дамдинцэрэнгийн тухайд мэдээж Жа ноёнтны олимпийн найдвар. Тиймдээ ч 2016 оны сонгуульд нам нь ялалт байгуулахад ёстой бярдаж байгаад хүүгээ Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар томилуулж дөнгөсөн гэдэг.

Токиогийн Урлагийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр дүүргэж зэрэгцүүлээд “Монгол модель агентлаг”-т загвар өмсөгчөөр шилэгдэж явсан Ж.Дамдинцэрэнгийн тухайд “Жанцанноров сан”-гийн тэргүүн, “V.R” хамтлагийн дуучин гэх мэтээр залуу хүний хувьд нийгмийн идэвх сайтай, өнцөг талст олонтой хархүү. Сайны хажуугаар саар гэгчээр түүний тухай элдэв хов жив дуулдах нь ч их. Тэглээ гээд баталж, нотолж болохгүй зүйлс гэж бий. Битгий тийм байгаасай гэдэг бодол, хүсэл ч олон нийтийн дунд байдаг нь ажиглагддаг. Харин энэ удаад мань хүү ноцтой нь аргагүй хэл аманд орооцоолдож амжлаа. Тэрээр ажлын байрандаа ажилтнаа зодож танхайрсан, хувийн ашиг сонирхлоор төрийн ажилд хандаж удаа дараа зөрчлүүд гаргасан хэрэгт холбогдоод байна.

Нэр алдартай амьдрах амархан. Харин нэр төртэй амьдрах хэцүү. Ялангуяа сайн эцгийн нэрийг сайтар авч явна гэдэг том ачаа билээ. Хүү нэгийг бодож суугаа биз ээ.

Эх сурвалж: "Гранд" сэтгүүл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 06-25 13:54
    Retweet (26)
  • Retweet (19)
  • Retweet (19)
  • Retweet (18)
  • 06-26 00:00
    Retweet (14)
  • 06-25 14:06
    Retweet (12)
  • Retweet (10)
  • Retweet (7)
  • 06-26 01:23
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)