Гавьяат Г.Ариунбаатар өмнөх амьдралдаа ч цэг тавьж чадахгүй явна
2019 оны 6 сарын 10

Цагдаагийн “Сүлд” чуулгаас уран бүтээлчийн гараагаа эхэлж, өдгөө дэлхийн хэмжээний хүн болсон МУГЖ, “Чингисийн одонт” дуучин Г.Ариунбаатарыг танихгүй хүн үгүй. Цээл тунгалаг хоолойтой энэ залууг бор дарсанд хөлчүүрхэж, алдаж онож явахад нь нутгийн ах, УИХ-ын даргаар ажиллаж байсан М.Энхболд зэмлэж, шүүмжилсээр урлагийн тайзнаас нь буулгачихгүйхэн тогтоож үлдээсэн гэдэг.

Урлагийн тайзны хатуу шалгуурт тэнцэж үлдсэн түүний нэр дэлхий дахинд цуурайтаж эхлэхтэй зэрэгцэн гаргасан амжилтандаа сагаж, ихээхэн биеэ тоох болсон гэдэг. Хүн зодож, танхайрсан гэх хэргээр хууль шүүхийн хаалга татаж, “бүгд найрамдахаа” уншуулж явсан өдөр ч түүний намтарт бий. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  зарим хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хэмээн гэм буруутайд тооцож тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан нь цагаан цааснаа дурайн үлджээ. Хувийн амьдралын тухайд бол үүнээс ч их маапаантай эр. Олон сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогдохын хажуугаар  эхнэртээ гар хүрч, гэмтэл учруулж байсан удаа ч бий гэдэг. Гэвч эхнэр нь ууч сэтгэл гарган түүнтэй эвлэрснээр залуу гавьяат ял, зэмгүй өнгөрч байжээ.

Хамгийн харамсалтай нь энэ үедээ дуучин Д.Отгонжаргалтай янаг амрагийн харилцаатай болох нь олонд ил болж ахин нэг дуулиан дэгдсэн. Үр хүүхдийг нь төрүүлчихсэн, нэг гэрт амьдраад зовлон, жаргалаа хуваалцчихсан хань ижлээсээ амьдын чөлөөнд хагацана гэдэг ямар ч бүсгүй хүнд бэрх ачаа. Үр хүүхдээ өнчрүүлэн байж, эхнэр хүүхнийхээ сэтгэлийг сэмлэн байж дуучин бүсгүйтэй үүсгэсэн нь романс нь явсаар эцэстээ жүжигчин Б.Баярмаатай дахин амьдрал эхлүүлсэнээр төгсгөл болж, Г.Ариунбаатар авьяас, дуу хоолой шигээ хүн чанартай эр биш болохоо түмэн олондоо нэгэнт харуулсан билээ.

Гурван хүүхэдтэй нөхрөөсөө салсан Б.Баярмаа бүсгүй гавьяатад 2 хүүхэд төрүүлж өгснөөр тэдний хамтын амьдрал нэгэнт шуударсан. Хамгийн хачирхалтай нь тэрээр анхны эхнэрээсээ өнөөдрийг хүртэл гэрлэлтээ цуцлуулаагүй яваа аж. Эхнэр нь салах өргөдлөө хэдийнэ өгсөн ч гэлээ гэр бүл цуцлах шүүх хурал өнөөдрийг хүртэл ямар нэг шалтгаанаар хойшилж иржээ. Хойшлох шалтгаан нь дандаа гавьяат нөхрийн талаас байдаг нь бүр хачирхалтай. Товчхондоо жүжигчин Б.Баярмаатай хамтын амьдрал эхлүүлж, 5 хүүхдийн аав, ээж болсон ч гэлээ Г.Ариунбаатар гавьяат анхны амьдралдаа цэг тавиагүй яваа гэсэн үг.

Анхны эхнэр нь эдийн засгийн хувьд бие даасан, эмэгтэй хүн гэсэндээ ууч зөөлөн сэтгэлтэй бүсгүй байдаг гэх. Эр нөхрөө нэр алдарт хүрмэгцээ хоёрын хоёр олны танил, урлагийн тогооны бүсгүйтэй нэр холбогдож, нэгэнтэй нь ханилан суучихаад байхад гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж, амьдралаа бодох гэх нь зүйн хэрэг. Гэвч цөхрөнгөө бараад байгаа тухай ойр тойрныхон нь ярьцгааж байна. 

Бүсгүй хүний нулимсаар өнөөгийн амжилт, алдар гавьяанд хүрчихээд өнгөрсөн амьдралдаа хүндэтгэлтэй хандахгүй юм аа гэхэд хүний бүсгүй үрийн бүхий л амьдралаар ингэж даажигнана гэдэг арай л хүн чанаргүй, арай овилгогүй мэт санагдана. Ард түмний итгэл, хайрыг ингэж даана ч гэж юу байхав, Г.Ариунбаатар минь.

Ядахдаа үр хүүхдийнхээ эх, гомдож, цөхөрч яваа бүсгүй хүний гомдлыг барагдуулах нь Чингисийн одонт, Монгол Улсын Гавьяат Жүжигчин гэх том шагнал, том нэр хүндийн хариу тус юм шүү дээ, эрхэм гавьяат аа. Танд өмнөх амьдралдаа цэг тавьж, ард чинь асаалттай танк мэт зүтгэж явсан нэгэн бүсгүйн амьдралыг тайван орхих чадвар байгаа гэдэгт эцсийн удаа найдъя.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (17)
  • Retweet (13)
  • Retweet (11)
  • Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 07-16 16:12
    Retweet (1)
  • 07-16 16:11
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-16 15:36
    Retweet (1)
  • 07-16 15:25
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-16 16:33
    Retweet (0)