Эбэ, “Сахал” хоёрын эрдэнэсийн авдрын дэргэд экс ерөнхийлөгч хаузаа сүндэрлүүлжээ
2019 оны 6 сарын 6

Монголын хамгийн томд тооцогддог “Тавтын алтны орд”-ны дэргэд экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн амьдардаг хаус сүндэрлэжээ. Алт, мөнгө, зэсийн агуулгатай тус ордыг Ц.Элбэгдорж, Монгол улсын мөнгөний авдар дээр суусан нууц ноёнтон гэх сахал Д.Эрдэнэбилэгийн хамт эзэмшдэг гэнэ.
Энэ хаврын скандалын эзэн “сахал” Д.Эрдэнбилэгийн тухайд нэгэнт Монгол Улсын эзнээр өргөмжлөгдөөд буй хөлгүй хөрөнгөтөн. “Худалдаа Хөгжлийн Банк”-ны ТУЗ-ийн дарга, “Улаанбаатар банк”-ны 99 хувийн хувьцаа эзэмшигч, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, сүүлд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Оросуудаас худалдаж авсан гээд эзэмшил, хөрөнгийг нь тоочвол үнэхээр л улсын эзэн мөнөөсөө мөн.


Түүх сөхвөл Д.Эрдэнэбилэг ноёнтон одоогийн ерөнхийлөгч Х.Баттулгын хамтрагч байж. Тухайн үед дэгдсэн 17 чингэлэг спиртийн хэрэг мандахад “Женко”-ийн арыг дааж авч үлдсэн хүн нь ч мань “сахалт” гэдэг. Тийм ч учраас Х.Баттулгыг эл хэргээс үүдэн гадаад руу яваад ирэхэд нь түүний хөрөнгийн ихэнх хувийг өөрийн нэр дээр болгосон ихээхэн суу зальтай эр гэх яриа ч бий. Юутай ч энэ цагийн өнгөнд нөхөр Х.Баттулга эрх мэдэлтэй болсных Д.Эрдэнэбилэгээс өсөө авч, тооцоо бодсон нь энэ хаврын дуулиант баривчилгаа. Гэвч баривчилгаа газар аваагүй нь хэрэг явдал өчүүхэн өс хонзонгоос үүдэлтэй байсантай холбоотой гэж үзэж ч болохоор байгаа юм.
Ямартай ч экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ихээхэн сүжирдэг Д.Эрдэнэбилэг “Тавтын алтны орд”-ыг хамтран эзэмшдэг байна. Хотоос 540 км-ийн цаана орших тус орд Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт оршдог. Тус ордыг анх 1986-1988 онд Оросын геологичид нээж, 130 тонн алтны хүдэр, 370 тонн мөнгө болон нэлээд их хэмжээний зэсийн нөөцтэй гэж тооцоолсон аж. Энэ л боломжийг Ц.Элбэгдорж алдахгүй ашиглаж, илүүчлэн харсаар өдийд ордоо ч манаад, ой мод, байгалийн үзэсгэлэнг ч тольдсоор, тансагхан хаусандаа жилийн дөрвөн улиралд тухалдаг гэнэ.

Эх сурвалж: https://www.grandnews.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (88)
  • 11-20 19:17
    Retweet (39)
  • Retweet (10)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 11-21 10:41
    Retweet (5)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-21 11:02
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-21 10:44
    Retweet (2)
  • 11-21 10:43
    Retweet (2)
  • 11-21 11:01
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 11-21 11:24
    Retweet (0)
  • 11-21 11:22
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)