“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилчид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж байна
2019 оны 6 сарын 6

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дагуу "Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас жил бүр нийт ажилчдыг хамруулсан сургалт зохион байгуулдаг. Энэхүү сургалт нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр компанийн нийт ажилтны эзэмшсэн мэдлэгийг бататгах, шинээр мөрдөгдөж буй журам, горимуудыг танилцуулж, ажилтны мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл аюулгүй ажиллах зан үйлийг төлөвшүүлэх зорилготой юм.

Энэ жилийн хувьд тус сургалтад компанийн нийт ажилчдыг хамруулахаар 5 дугаар сарын 29, 06 дугаар сарын 05, 08, 12, 19-ний өдрүүдэд зохион байгуулж байна. 

Өчигдөр /2019.06.05/ болсон сургалтад салбарын А ээлжийн ажилтнууд хамрагдлаа. Сургалтыг нээж "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг үг хэлсэн юм. Тэрбээр, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн тэргүүн зорилт бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал юм. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаснаар компанийн хөгжил тогтвортой байна. Аливаа компанийн ашгийн суурь нь хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилчдын бүтээмж байдаг. "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нэг уурхайчин жилд 2.6 тэрбум төгрөгийн бүтээмжтэй ажиллаж байна. Үүний баталгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал. "Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын зах зээлд IPO гаргахаар ажиллаж байна. IPO гаргах ажлыг эрчимтэй явуулахын тулд Хөдөлмөрийн аюулгүй байдлын олон улсын стандартуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй, энэ бүхэн амжилттай хэрэгжиж байна” гэсэн юм. 


Эх сурвалж: 
http://erdenestt.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 06-25 13:54
    Retweet (26)
  • Retweet (19)
  • Retweet (19)
  • Retweet (18)
  • 06-26 00:00
    Retweet (14)
  • 06-25 14:06
    Retweet (12)
  • Retweet (10)
  • Retweet (7)
  • 06-26 01:23
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)