Хөлбөмбөгчин хүүгийн дурсгалыг хүндэтгэж талбайг шинэчилжээ
2019 оны 5 сарын 30

Азийн хөлбөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн талбайд хөлбөмбөгийн талбайг засварлаж, шинээр ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Уг шинэ талбайн нээлт өнөөдөр /2019.05.30/ 10:00 цагаас болох бөгөөд Монголын хөлбөмбөгийн холбоо болон сургуулийн хамт олон оролцох юм. Хөлбөмбөгийн шинэ талбайн нээлтийн арга хэмжээний үеэр хүүхдийн хөлбөмбөгийн “Грассруутсс” баярын арга хэмжээ болно.

Азийн хөлбөмбөгийн холбооноос тусгайлан 79 сургуулийг онцлон дэмжсэний учир нь өнгөрсөн жил энэ сургуульд нэгэн харамсалтай үйл явдал болж байсан юм. Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын 20-ны өдөр 11 настай хүү хөлбөмбөг тоглож байгаад хаалганы хөндлөвч төмөрт дарагдан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ээж нь салаад явчихсан, аав нь архины хамааралтай гээд ар гэрийн хараа хяналт сул байсан ч бяцхан хүү хөлбөмбөгт бүхий л зүйлээ зориулж, идэвхтэй тоглодог хүүхдийн нэг байсан юм.

Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шейх Салман Бин Халиф Монголын Хөлбөмбөгийн холбооны урилгаар манай улсад айлчлахдаа хөлбөмбөгийн спортыг сонгон хичээллэж байсан бяцхан хүүгийн дурсгалыг хүндэтгэж талбайг шинэчлэн засварлаж өгөхөөр амалсан. Мөн тухайн үед Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан С.Батболд энэхүү санаачилгыг хүлээн авч хөлбөмбөг хөгжүүлэхэд шаардлагатай бүхий л зүйлээр хангахаа хэлж байсан юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 06-25 13:54
    Retweet (26)
  • Retweet (19)
  • Retweet (19)
  • Retweet (18)
  • 06-26 00:00
    Retweet (14)
  • 06-25 14:06
    Retweet (12)
  • Retweet (10)
  • Retweet (7)
  • 06-26 01:23
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)