”АПУ”-ын Г.Батхүүг сүүлчийн замд нь үдлээ
2019 оны 5 сарын 24

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дэд дарга Гаваагийн Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-нд Төрийн ордонд зуурдаар таалал төгсөж, Монголын төр, ард түмэнд хүнд гарз тохиосон билээ.

Г.Батхүү агсныг өнөөдөр /2019.05.24/ өглөө 5.40-7.40 цагийн хооронд СТӨ-нд сүүлчийн замд нь үдлээ. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр гэр бүл, төрөл төрөгсөд, төр, нийгмийн зүтгэлтнүүд болон бусад албаны хүмүүс ирсэн байлаа. Тэрбээр Ардын Хувьсгалын 75 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд магнайлж, тод магнай торгон жолоогоо өргүүлж байсан алдарт "Толин хул"-ын эзэн.

Талийгаач Г.Батхүү УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд Ардчилсан намын дэд даргын албыг хашиж байсан нэгэн юм. Мөн “АПУ” ХК, “Шунхлай” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. Түүний гэр бүл үр хүүхдүүд, ойр дотныхонд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

 

Эх сурвалж: https://www.grandnews.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 06-25 13:54
    Retweet (26)
  • Retweet (19)
  • Retweet (19)
  • Retweet (18)
  • 06-26 00:00
    Retweet (14)
  • 06-25 14:06
    Retweet (12)
  • Retweet (10)
  • Retweet (7)
  • 06-26 01:23
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)